2022.01.31

Монгол Улсын аваргууд шагналаа гардан авлаа

УИХ-ын гишүүн Н.Ганибал энэ жил Монгол Улсын “ХОШОЙ АВАРГА МАЛЧИН ӨРХ”-өөр шалгарсан Түвшинширээ сумын Жигмэдийн Хундаваа, “АВАРГА МАЛЧИН ӨРХ-өөр тодорсон Баяндэлгэр сумын Дөхөм багийн малчин Мягмарын Чулуунбат нарт шагналыг нь гардууллаа.

Хахир өвлийн хүйтэнд ч, халуун зуны наранд ч халгаж бэрхшээлгүй, цаг наргүй ажилласаар байдаг малчин хүний хөдөлмөр үнэхээр бэрх. Тэдний дундаас тодорч, торойж гарч ирнэ гэдэг тэр хэрээрээ хөлсөө урсгаж, хөдөлмөрлөсний үр дүн юм. Н.Ганибал гишүүн аварга малчдадаа баяр хүргэж, амжилт хүслээ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn