Монгол Улсын Их Хурал
Нийт 24314 мэдээ байна.
-
22/05/24
Гадаад улсад үйл ажиллагаа явуулж байгаа боловсрол...
Гадаад улсад үйл ажиллагаа явуулж байгаа боловсролын сургалтын байгууллага болон насан туршийн боловсролын байгууллагад төрөөс дэмжлэг үзүүлэх журмыг баталж, шаардагдах хөрөнгийг 2024 оны төсвийн багцын хүрээнд санхүүжүүлж, цаашид жил бүрийн улсын төсвийн төсөлд тусгах арга хэмжээ авахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгалаа. Тогтоол хэрэгжсэнээр гадаад улсад амьдарч буй монгол хүүхдүүд монгол хэл, бичиг үсэг... -
22/05/24
Сонгинохайрхан, Налайх дүүрэгт эдийн засгийн тусг...
Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хүлэмж-агуулахын аж ахуй, хөнгөн болон хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр “Агро-сити” эдийн засгийн тусгай бүс байгуулна. Мөн тогтоолоор Налайх дүүргийн 3, 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Налуу-Ухаа” эдийн засгийн тусгай бүс байгуулахаар шийдвэрлэлээ. “Агро-сити” эдийн засгийн тусгай бүс нь хүнсний аюулгүй байдлыг хангах, экспортын чиг б... -
22/05/24
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт о...
Монгол Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Ц.Сандаг-Очир нар өнөөдөр (2024.05.22) Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатарт өргөн мэдүүллээ. Хуулийн төслийн зорилго нь Төсвийн тогтвортой байдлын төрийн албаны статус болон зөвлөлийн дарга, гишүүдийн а... -
22/05/24
Худалдан авсан автобусны техникийн үзүүлэлт сэдвий...
Улсын Их Хурлын 2024 оны 13 дугаар тогтоолоор байгуулагдсан “Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр (2024.05.22) хоёр дахь өдрөө үргэлжилнэ. Өнөөдрийн сонсголоор “Х... -
21/05/24
Ашигт малтмалын лицензтэй холбоотой нотлох баримты...
Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны гишүүд өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тус түр хороо энэ сарын 17-нд хуралдаж Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах товыг тавдугаар сарын 29, 30-ны өдрүүдэд зохион байгуулахаар тогтсон ба... -
21/05/24
УИХ-ЫН СОНГУУЛИЙН 7-Р ТОЙРОГ БУЮУ ГОВИЙН БҮС 7 МАН...
Монгол Улсын ардчилал өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд найман удаагийн ардчилсан сонгуулиар баталгаажиж, үр дүнд нь УИХ-ын 76 гишүүнийг сонгож ирсэн. Харин 2024 оны энэ сонгуулиар 78 гишүүн тойргоос, 48 гишүүн намынхаа нэрсийн жагсаалтаар сонгогдоно. Улс төрийн нам, эвслүүд нэр дэвшигчдээ тодрууллаа. УИХ-ын Сонгуулийн 7-р тойрог Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөгөвь МАН Гомбодоржийн Батсуурь Борхүүги... -
21/05/24
Хүлээлт өндөр байсан "хүчгүй" жагсаалтууд
УИХ-ын 2024 оны сонгуулийн гол онцлог нь УИХ-ын нийт 126 гишүүнтэй байхаас 78 гишүүнийг сонгуулийн тойргоос олныг төлөөлөх (мажоритар) аргаар, харин 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх (пропорциональ) аргаар сонгоно. Пропорциональ буюу хувь тэнцүүлэн төлөөлөх аргыг Сонгуулийн тухай хуульд тодорхойлохдоо “Сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийн авсан саналынх нь тоо, хувьд үндэслэн энэ хуульд заасны дагуу суудал ху... -
21/05/24
УИХ-ЫН СОНГУУЛИЙН 6-Р ТОЙРОГ БУЮУ ЗҮҮН БҮС 7 МАНДА...
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороонд 26 нам, 2 эвсэл УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ өгсөн. Улс төрийн нам, эвслүүд нэр дэвшигчдээ тодруулах хуулийн хугацаа 2024 оны тавдугаар сарын 20-ны 00:00 цагаар дуусгавар болж, нэр дэвшигчдийн нэрс олон нийтэд ил боллоо. УИХ-ын Сонгуулийн 6-р тойрог Дорнод, Сүхбаатар, Хэнтий МАН Пүрэв-Очирын Анужин Мягмарсүрэн Бадамсүрэн Мөнгөнцогийн Ганхүлэг Цагаанхүүгийн И... -
21/05/24
Төвийн бүс-Дархан, Сэлэнгэ, Төв аймагт туршлагатай...
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасны дагуу сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл нь 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг дуусталх хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг зохион байгуулна гэж заасны дагуу УИХ-ын 2024 оны сонгуульд оролцох намууд 2024.05.20-ны өдөр хуралдаж, нэр дэвшигчдээ тодруулж, урьдчилсан байдлаар олон нийтэд танилцуу... -
21/05/24
ТАНИЛЦ: Үндэсний цөөнх иргэдийг төлөөлөх нэр дэвши...
Улс төрийн нам, эвслүүд нэр дэвшигчдээ тодруулах хуулийн хугацаа 2024 оны тавдугаар сарын 20-ны 00:00 цагаар дуусгавар болж, нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт олон нийтэд ил боллоо. Баян-Өлгий аймгийн 45.8 мянган хавтгай дөрвөлжин км газар нутагт, 110 мянган хүн ам бүхий үндэсний цөөнх аж төрдөг. Хүн амын 93 хувь нь Казах үндэстэн бөгөөд үлдсэн хувийг Дөрвөд, Урианхай, Тува, Халх зэрэг ястнууд эзэлдэг. УИХ-ын сонгуулийн гуравду... -
21/05/24
УИХ-ЫН СОНГУУЛИЙН 2-Р ТОЙРОГ БУЮУ БАРУУН БҮС 10 МА...
Монголчууд бид арван хоёр жилийн дараа УИХ-ын сонгуулиа хоёр дахь удаагаа холимог тогтолцоогоор хийх гэж байна. 2024 оны энэ сонгуулиар 78 гишүүн тойргоос, 48 гишүүн намынхаа нэрсийн жагсаалтаар сонгогдоно. Улс төрийн нам, эвслүүд нэр дэвшигчдээ тодруулах хуулийн хугацаа 2024 оны тавдугаар сарын 20-ны 00:00 цагаар дуусгавар болж, нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт олон нийтэл ил боллоо. УИХ-ын сонгуулийн 2-р тойрог Говь-Алтай, З... -
21/05/24
Нэгдүгээр тойрогт, гурван сайд хүч үзнэ
УИХ-ын сонгуульд оролцох нэр дэвшигчдийн нэрсийг нам эвслүүд хуулийн хугацаанд багтаж тодрууллаа. 2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр анх удаа 126 гишүүн сонгогдоно. Ингэхдээ, Үндсэн хуульд зааснаар, УИХ-ын 126 гишүүний 78-ыг нь олныг төлөөлөх зарчмаар (мажоритор), 48-ыг нь хувь тэнцүүлэн төлөөлөх (пропорционал) аргаар сонгоно. УИХ-ын сонгуулийн 1-р тойрогт МАН, АН, ХҮН намаас нэр дэвшигчид МАН-ын жагсаалтад УИХ, Засгийн газ... -
21/05/24
Хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, хуули...
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр (2024.05.21) хуулийн төсөл Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, хуулиудыг боловсронгуй болгох зорилгоор боловсруулсан холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаар:... -
21/05/24
Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсант...
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр (2024.05.21) хуулийн төсөл Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, зөрчил шалган шийдвэрлэх тухай ху... -
21/05/24
БАГШИЙН ТУСЛАХ AI", “И-ХҮРТЭЭМЖ” СИСТЕМИЙН НЭЭЛТ Б...
Боловсролын салбарт цахим шилжилтийн хүрээнд хийгдэж буй AI EdTech Mongolia 2024” арга хэмжээ болж байна. Арга хэмжээнд оролцож буй ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн 370 гаруй багш сурган хүмүүжүүлэгчдэд салбар яамны цахим шилжилтийн хүрээнд хийгдэж буй төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн байр бүрийг боловсролын нэгдсэн сүлжээнд холбох, цахим сургалтын тоног төхөөрөмжөөр хангах, багш бүр... -
21/05/24
Оюун ухаан, хүч чадлаа дайчлан зүтгэхээ илэрхийлье...
Монгол Улсын Их Хурлын 2024 оны сонгуулийн 7 дугаар тойрогт УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы хамт МАН-аас нэр дэвших мандатаа хүлээн авлаа. Үндэсний сэргэн мандалт, нийгмийн дэвшилт өөрчлөлт, эрх чөлөө, шударга ёс, тэгш эрхээ улам баталгаажуулсан, эх орны нийгэм, эдийн засгийн хөгжил цэцэглэлтийн оргил цаг үеийг бүтээх түүхт бүрэн эрхийн он жилүүдийг авч ирэхийн төлөө МАН-ын гишүүд Та бүхэнтэйгээ хамтдаа хичээх болно. Мандах төр... -
20/05/24
Ховд аймгийн цагдаагийн газар спорт болон хурлын з...
Ховд аймгийн цагдаагийн газар нь 100 шахам жил өөрийн гэсэн байргүй, мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтээр шаардлага хангахгүй ХАА-н Биржийн байранд үйл ажиллагаа явуулж ирсэн. 200 гаруй алба хаагчид өрөөний хүрэлцээгүй, ажиллах орчин нөхцөл тааруу байсан тул улсын төсөвт 8.5 тэрбум төгрөг тусгуулан ийнхүү өнөөдөр ШИНЭ СУУРЬШЛИЙН БҮСЭД барилгын шавыг тавилаа.... -
20/05/24
МАНАЙ УЛСЫН ДЭЭД БОЛОВСРОЛЫГ ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВ...
Улсын Их Хурлын чуулганы 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Дээд боловсролд хамаарах эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай дэлхий дахины конвенцыг соёрхон баталлаа. Энэхүү конвенц 2019 оны 11 дүгээр сард ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын 40 дүгээр чуулганаар батлагдсан нь Нэгдсэн үндэстний байгууллагаас дээд боловсролын салбарыг хамарсан анхны дэлхийн хэмжээний гэрээ болсон байна. Конвенцод Австрали, Япон... -
20/05/24
“ОЮУТАН ЦЭРЭГ” сургалтад 1088 оюутан хамрагдаж бай...
9 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа “Оюутан цэрэг-2024” сургалтад хамрагдаж буй оюутнуудтай Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нар уулзлаа. Энэ онд 4000 гаруй оюутан бүртгүүлж, 1088-ыг нь “Оюутан цэрэг” сургалтад хамруулжээ. Өнгөрсөн хугацаанд нийт 8000 гаруй оюутан, суралцагч “Оюутан-цэрэг” сургалтаар бэлтгэгдсэн байна. Оюутнууд сайд нарт... -
20/05/24
УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ 7 ИХ СУРГУУЛЬ ЦӨМ ТӨЛӨВЛӨ...
Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан энэ сарын 17-ны өдөр “Манба Дацан” Монголын уламжлалт эмнэлэг сургалтын төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Уламжлалт анагаах ухааны сургалтын үйл ажиллагаа эрхэлдэг дээд боловсролын сургалтын байгууллагын хөтөлбөрийн чанарыг сайжруулах, түүнд ажиллаж буй хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх төлөвлөгөө боловсруулах Ажлын хэсгийг салбарын сайдын тушаалаар байгуулсан. Ажл...
Нийт 1216 хуудас/24314 мэдээ