
2025.02.25
Төв аймгийн Угтаалцайдам сумын Г.Мянгатын гэр бүлд шагналыг нь гардууллаа
УИХ-ын гишүүн Ж.Батжаргал Улсын аварга малчин өрхөөр шалгарсан Төв аймгийн Угтаалцайдам сумын Талын уул багийн малчин Гомбын Мянгатын гэр бүлд шагналыг нь гардуулж, хүндэтгэл үзүүллээ.
Үндэсний баялаг болсон мал аж ахуйгаа тогтвортой эрхлэн эх орныхоо эдийн засаг, орон нутгийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсан бүтээлч хөдөлмөрийг нь үнэлж "Улсын аварга малчнаар" шалгаруулсан байна.
"Элдэв эрдэнэт" хэмээх модон могой жилийн сар шинийн баярын босгон дээр хөдөлмөр зүтгэлээ төрдөө үнэлүүлж, улсын аварга малчин өрхөөр шалгарсан Г.Мянгатын гэр бүлд баяр хүргэж, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе. Буянт малын арван цагаан буян мөнхөд дэлгэрэх болтуга

Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан