“Эдийн засгийн аюулгүй байдал” эрдэм шинжилгээний бага хурал боллоо
“Эдийн засгийн аюулгүй байдал ба Монгол улс” эрдэм шинжилгээний бага хурал
2013.03.01

“Эдийн засгийн аюулгүй байдал” эрдэм шинжилгээний бага хурал боллоо

Өнөөдөр МАН үүсгэн байгуулагдсаны 92 жилийн ой, эх орончдын өдөрт зориулсан “Эдийн засгийн аюулгүй байдал ба Монгол улс” сэдэвтэй эрдэм шинжилгээний бага хурал тусгаар тогтнолын ордонд боллоо.  Хурлын үеэр Монгол улсад тулгамдаж байгаа асуудлын талаар илтгэл тавигдаж, нээлттэй хэлэлцүүлэг өрнөсөн юм.  МАН-ын дарга УИХ-ын гишүүн Ө. Энхтүвшин эрдэм шинжилгээний бага хурлыг нээж үндэсний аюулгүй байдлын цэгцтэй бодлогийг хэрэгжүүлж ажиллах болно хэмээн мэдэгдлээ.

Өнөөдрийн эрдэм шинжилгээний бага хуралд Эдийн засаг аюулгүй байдал ба Монгол улс сэдвээр УИХ-ын гишүүн, МАН-ын дарга Энхболд илтгэл тавьсан юм. Мөн Эдийн засгийн аюулгүй байдал ба төмөр зам, эдийн засгийн аюулгүй байдлын тулгамдсан асуудал, Эдийн засгийн аюулгүй байдал ба Оюу толгой, зэрэг сэдвүүдээр илтгэл тавигдаж, хэлэлцүүлэг өрнөсөн юм.

Энэ үеэр МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар хэлэхдээ “Монгол улсад төдийгүй Азид улс төрийн нам тусгаар тогтнол, үндэсний эрх чөлөөний төлөө байгуулагдсан өдөр тохиож байна. Тиймээс эх орныхоо төлөө манай улсад нэн тэргүүний тулгамдсан гурван асуудлыг өнөөдөр хэлэлцэж байна. Эх оронч үзэл бол хүн болгоны үнэт зүйл үүнийг бүх монголчууд тэмдэглэх ёстой” хэмээн ярьлаа.

-  Эх орончдын өдрийг залуу үеийнхэн хэрхэн тэмдэглэж өнгөрүүлээсэй гэж бодож байна бэ?
Хүн болгонд эх оронч үзэл байдаг заримд нь нууц, заримд нь ил, зарим нь харин цээжээ дэлддэг

- Залуу үеийнхэн  эх орончдын баярыг валентиний баярыг яаж тэмдэглэдэг шиг чухалд үзэх хэрэгтэй. Хүн болгонд эх оронч үзэл байдаг заримд нь нууц, заримд нь ил, зарим нь харин цээжээ дэлддэг. Эх оронч хүн гэж хамгийн түрүүнд хогоо хогын саванд хийж шүлсээ гудамжинд хаяахгүй, ногоон гэрлээр гарцаар гарчихдаг байх хэрэгтэй. Би эх орныхоо төлөө жижигхэн ч гэсэн ямар хувь нэмэр оруулж чадах бэ, Би эх орноосоо юу явах бэ гэхийн оронд, юу өгөх бэ гэдгийг бодох нь хамгийн том эх оронч чанар болно гэж бодож байна.

Хэлэлцүүлгийн дараагаар Эх орончдын өдөрт зориулан Жанжин Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ боллоо.