Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж нийт дүнгээр улсын хэмжээнд 622 мянга 794 сонгогчийн санал, МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ 520 мянга 380 санал, МАХН-аас нэр дэвшигч Н.Удвал 80 мянга 563 сонгогчийн санал авсан.
2013.06.27

Ерөнхийлөгчтэй хамт мөрөөдлөө биелүүлцгээе

Сонгуулийн ерөнхий хорооноос албан ёсоор мэдээлэл хийж, Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг ялалт байгуулсныг зарласан билээ.

Тэрээр ард түмэндээ талархаснаа илэрхийлэн Улаанбаатарын төв талбайд тусгайлан зассан цагаан сандалд иргэдээ залан, урлагийн тоглолт үзүүлэв. Тус тоглолтод Хурд, Харанга, Никитон зэрэг хамтлагууд ирсэн юм.

Энэ үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг: "Авилгал, хээл хахууль, хүнд суртлыг устгахын төлөө тогтвортой төр засагтай байж, Монголдоо сайхан амьдрах сонголтыг хийж чадлаа. Та бүхэндээ дахин баярлалаа, та нарынхаа төлөө зүтгэнэ" хэмээв.

Харин Нийслэлийн засаг дарга бөгөөд хотын захирагч Э.Бат-Үүл: "Ерөнхийлөгчтэй хамт мөрөөдлөө биелүүлцгээе, сайхан амьдрах цаг ирлээ" гэсэн юм.