Манай Эрдэнэтэд эко хороолол баригдаж байгаа. Түүнийг нь Н.Алтанхуяг сайд очиж тууз хайчлаад нээж байсан. 2000 айлын орон сууц баригдах ёстой байсан ч 200 гаруй хаус баригдахаар болсон.
2013.10.18

О.Содбилэг гишүүн турба үзүүлэв

УИХ-ын чуулганы хуралдаанаар 2013 оны төсвийн тодотголын талаар хэлэлцэж байгаа билээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Содбилэг чуулганы танхимд турба авчирч, Ерөнхий сайд Н.Алтанхуягт үзүүлэв. Энэхүү турба нь Эрдэнэт хотод баригдаж буй барилгын хороололд ашиглагдаж байгаа турба гэнэ.

О.Содбилэг гишүүн хэлэхдээ “Манай Эрдэнэтэд эко хороолол баригдаж байгаа. Түүнийг нь Н.Алтанхуяг сайд очиж тууз хайчлаад нээж байсан. 2000 айлын орон сууц баригдах ёстой байсан ч 200 гаруй хаус баригдахаар болсон.

Гэтэл энэхүү барилгуудад нь хэрэглэгдэх турба нь өвөлдөө хөлдөж болохоор, стандарт шаардлага хангаагүй ийм турба байна. Үүнийгээ бүтээн байгуулалт гэж хэлж болохгүй. Миний мэдэхийн Эрдэнэт, Дархан, Багануур зэргийг бүтээн байгуулалт гэж нэрлэдэг байсан. Бусдаар бол хөрөнгө оруулалт нэрээр стандарт бус элдэв юм хийснийгээ бүтээн байгуулалт гэж нэрлэх нь зохисгүй болов уу” хэмээн саналаа илэрхийлсэн юм.