Д.Оюунхорол: Хариуцлагын асуудлыг цөөнхөөс бус олонхиос хайх цаг болсон
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцсэн ч хараахан хэлэлцэх эсэхийг шийдвэрлэж чадалгүй завсарлалаа.
Чуулганы үеэр үг хэлсэн гишүүдийн байр суурийг хүргэж байна.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Ерөнхий сайд Н.Алтанхуягт хандан хариуцлагын асуудлыг цөөнхөөс бус олонхиос хайх цаг болсон гэлээ. Ингэхдээ “Ажлын хариуцлага алдсан нэг, хоёр сайдаа огцруул, зодоон, нүдээн хийдэг дэд сайдтайгаа хариуцлага ярь.
Хариуцлага алдсан сайдаа огцруулж, зодоон, нүдээн хийдэг дэд сайдтайгаа хариуцлага ярь.
Тэр цагт хариуцлага жинхэнэ утгаараа хэрэгжинэ. Энэ нэг жилийн хугацаанд бүх шатанд хариуцлага алдагдлаа. Орон нутагт сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчээ томилж чадахгүй байна. Бүх эрх мэдэл босоо тогтолцоо нэрийн дор дээрээ төвлөрч байна.
Татварыг хүртэл дээш нь татаж төвлөрүүлэх боллоо. Орон нутагт муур, нохойны татварыг үлдээгээд бусад бүх төрлийн татварыг дээш нь татаж байна” гэсэн юм.