МУ-ын Ерөнхий сайд Н.Алтанхуяг
2013.10.17
Аймгуудад оношлогооны төв байгуулахад 30 тэрбумыг зарцуулна
Эрүүл мэндийн сайд Н.Удвал:
2013 онд Эрүүл мэндийн сайдын багцад 77.9 тэрбум төгрөг төсөвлөснөөс тодотголоор 39 тэрбум төгрөгийг хойшлуулсан. Эмнэлгийн тоног төхөөрөмж авах 3-4 тендерийг шалгаруулах явцад тодорхой хуулийн заалтыг зөрчигдсөнийг тогтоосон. Тиймээс тендерийг хойшлуулан дахин зарлахаар шийдвэрлэсэн. Үүнээс болоод арга хэмжээ хойшлогдож байна.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг:
Ерөнхий сайдын багцад 50 тэрбум төгрөг төсөвлөснөөс 30 гаруй тэрбумыг аймгуудад оношлогооны төв байгуулахад зарцуулахаар шийдсэн бөгөөд ингэснээр орон нутгаас төв рүү чиглэсэн урсгалыг багасгаж, орон нутагт эрүүл мэндийн үйлчилгээ сайжирна гэж үзэж байгаа юм байна..