ЭМЯ-наас хөдөө орон нутгийн эмнэлгүүдэд түргэн тусламжийн машин гардуулан өглөө.
2013.09.03

Орон нутгийн эмнэлгүүд түргэн тусламжийн машинтай боллоо

Алслагдсан сумдад түргэн тусламжийн машин хангалтгүйгээс болоод дуудлага бүрт очиж чаддаггүй.

Иймээс Баян-Өлгий, Ховд, Увс, Төв зэрэг 15 аймгийн гурван нэгдсэн эмнэлэг, 31 сум болон сум дундын эрүүл мэндийн төвд 34 ширхэг УАЗ- 315122, УАЗ-22069 маркийн автомашиныг Эрүүл мэндийн яамнаас өчигдөр гардууллаа.

Эрүүл мэндийн салбарын парк шинэчлэлийн хүрээнд эдгээр аймаг, сумдад түргэн тусламжийн машин өгчээ.

Автомашины шинэчлэл нь 2013-2014 оны өвөлжилтийн бэлтгэлтэй давхцаж буйгаараа онцлог.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Н.Удвал "Энэхүү автомашины шинэчлэл нь 2013-2014 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах хугацаатай давхцаж буйгаараа онцлог. Аймаг, сумаас алслагдсан иргэд, малчдад цас зудтай,

цаг агаар хүндэрсэн нөхцөлд "эмч, мэргэжилтнүүд маань найдвартай унаагаар хүн амыг урьдчилан сэргийлэх болон эмнэлгийн тусламжийг цаг тухайд нь хүргэх нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжлэг болно гэж үзэж байна" хэмээв.

УАЗ-315122 маркийн машин тус бүр нь 19 сая төгрөг, УАЗ-22069 маркийн автомашин нь 21 сая төгрөгийн үнэтэй аж.