Шинжлэх ухаан танин мэдэхүйн теле сэтгүүл
2013.07.18

Цөмийн технологи эмчилгээнд

Технологийн дэвшил ба хэрэглээ

Эрүүл мэндийн салбарт тур дундаа шүд, эрүү нүүрний эмчилгээ оношилгоонд цөмийн энергийг ашигладаггүй байсан бол яах вэ? Цөмийн энерги амын хөндийн дотоодод нэвтэрч өвчнийг нарийн оношилж, эмчилгээний аргыг зөв сонгох боломжийг бидэнд нээсэн.

Цөмийн энергийн газрын Технологи нэвтрүүлэх хэлтсийн мэргэжилтэн Ц.Отгонцэцэг: Цацрагийн технологи бол эхо, нярайд, цөмийн технологи нь цацраг идэвхит изотопыг ашиглаж, цөмийн технологи дээр суурилсан техник, технологийг ашигладгаараа ялгаатай гэв.

Эрүүл мэндийн салбарт цацрагийн технологид суурилсан тоног төхөөрөмж ашиглан дүрс оношилгоог 156 эмнэлэг, цөмийн технологид суурилсан тоног төхөөрөмж ашиглан өвчний оношилгоо хоёр эмнэлэг, хавдар өвчний эмчилгээг нэг эмнэлэгт тус тус хийж байна.  

Шүдний өвчлөлтэй холбоотойгоор монголчуудын ерөнхий биеийн өвчлөл их байгаа юм.

Шүд эрүү нүүрний эмнэлгийн оношилгоонд рентген цацраг үүсгүүртэй хэсэгчилсэн болон дэлгэмэл зургийн орчин үеийн дижитал аппаратыг ашиглаж байна.

Хүн амын дунд тэр дундаа 5-6 настнуудын дунд шүдний өвчлөл их байгааг эмч мэргэжилтнүүд судалгаагаар тогтоожээ. Шүдний өвчлөлтэй холбоотойгоор монголчуудын ерөнхий биеийн өвчлөл их байгаа юм.

Техник, технологи хөгжиж оношилгооны нарийн багаж, тоног төхөөрөмж хэдийн хэрэглээнд нэвтэрсэн өнөө үед хувь хүн өөртөө анхаарал тавьж, шүдээ үзүүлж жилд нэг ч болов дэлгэмэл рентген зураг авхуулж байх нь олон төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх нөхцөл болох юм.