Сувилагч нар чуулав
Эрүүл мэндийн сайд Н.Удвал өчигдөр “Монголын сувилагчдын III чуулга уулзалт”-д оролцлоо.
2013.08.30

Сувилагч нар чуулав

Эрүүл мэндийн сайд Н.Удвал өчигдөр “Монголын сувилагчдын III чуулга уулзалт”-д оролцлоо. Чуулга уулзалтыг “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, тэгш байдал” сэдвийн хүрээнд Төрийн ордны “Их танхим”-д зохион байгуулсан юм. Хүн амд чанартай, хүртээмжтэй эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэхэд сувилагч нарын ажлын ачаалал их, хүний нөөцийн хангалт муу, ажлын үнэлэмж бага, тусламж үйлчилгээ үзүүлэх багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж дутмаг байгаа явдал саад болж буиг чуулганд оролцогчид хэлж байлаа. Тус чуулган Монгол Улсын эрүүл мэндийн салбарын 70 хувийг үүрч яваа сувилагч нараас “Сувилахуйн тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт судалгааг авч, хэлэлцүүлэг зохион байгуулан зөвлөмж боловсруулж бодлого боловсруулагч нар болон төр захиргааны байгууллагуудад сувилагчдын дуу хоолойг хүргэх зорилготой аж.