ХААГ 2013.11.27 | Телевиз: TV5

Яам, агентлагууд Худалдан авах ажиллагааны газраар дамжуулан тендер зарлуулахгүй байна

Нийслэлийн Худалдан Авах Ажиллагааны газар

Худалдан авах ажиллагааны газар нь анх байгуулагдахдаа Яам, агентлаг, тамгын газрын байнгын маргаан дагуулан зохион байгуулагддаг худалдан авах үйл ажиллагааг зохицуулах үүднээс байгуулагдсан.

Гэтэл нийт худалдан авах ажиллагааны дөнгөж 15 хувь нь энэ агентлагаар дамжсан байна. Энэ нь хангалттай биш болохыг УИХ дахь эмэгтэй гишүүд онцоллоо

Худалдан авах ажиллагааны газар байгуулагдсанаар тендертэй холбоотой элдэв маргаан, зөрчил гарах нь багассан байна. Түүнчлэн худалдан авах ажиллагааны стандартын дагуу тендерийн үйл ажиллагаа явагдаж байгаа гэдгээр илүү үр дүнтэй байгаа юм байна.

Худалдан авах ажиллагааны газар байгуулагдаад жил тойрч байна. Энэ хугацаанд хэд хэдэн томоохон худалдан авах ажиллагааг зохион байгуулжээ. Яг өнөөдрийн байдлаар худалдан авах ажиллагааны газарт хандсан нийт тендерийн 70 гаран хувийг зарлаж дууссан, ихэнх ажил нь амжилттай хэрэгжжээ.