Сурагчид хүний эрхийн боловсролыг түгээнэ
Хүний Эрхэд Ээлтэй Сургууль нь Эмнести Интернэшнлийн сургуульд хэрэгжүүлж буй анхны хүний эрхийн боловсролын төсөл
2013.12.03

Сурагчид хүний эрхийн боловсролыг түгээнэ

Монголын Эмнести Интернэшнлээс санаачлан ерөнхий боловсролын сургуулиудын дунд төслийн тэтгэлэг олгох уралдаан зарлаж байна. Тус төслийн уралдааныг Нийслэлийн Боловсролын газраас дэмжин оролцож байгаа юм.

НҮБ-ын Хүний эрхийн дэлхийн Боловсролын Дэлхийн хөтөлбөрийн “Ерөнхий боловсролын тогтолцоонд хүний эрхийг нэвтрүүлэх” зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 12 дугаар сарын 10-ны өдөр буюу Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан сургууль хамт олныхоо дунд хүний эрхийн чиглэлээр зохион явуулах үйл ажиллагаанд зориулан ирүүлсэн 3-5 төслийг сонгон шалгаруулж санхүүжүүлэх ажээ. Тэтгэлэг хүсэх хэмжээ 500,000 төгрөг бөгөөд уралдаан дараах хоёр зорилготой.

Уралдааны зорилго
1. Сургуулийн орчинд Хүний эрхийн боловсролыг түгээн дэлгэрүүлэхийг дэмжих
2. Сурагчдын идэвхи оролцоог хангах замаар “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх”-д чиглэсэн сургуулийн үйл ажиллагааг дэмжлэг үзүүлэх

Төслийн саналыг хүлээн эцсийн хугацаа нь 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ажээ.

Төслийн саналд тавигдах шаардлага
- Хүний эрхийг хамгаалах, түгээн дэлгэрүүлэх зорилготой ямар ч үйл ажиллагаа байж болно
- Үйл ажиллагааг багш, сурагч, эцэг эх хамтран зохион байгуулах, оролцох боломжтой байвал зохино.
- Төслийн санал нь Төслийн нэр, зорилго, яагаад хэрэгжүүлэх болсон тухай төслийн хэрэгцээ шаардлага болон хийгдэх ажил, шаардагдах төсөв, гарах үр дүнг багтаасан байна. Мөн хэрэгжүүлэх багийн танилцуулга, холбоо барих хаяг заавал багтсан нийт 5-10 хүртэл хуудас баримт бичиг байна.
- Төслийн саналыг цахим болон цаасан аль ч хувилбараар ирүүлж болно.
-Төслийн саналыг сургууль, анги хамт олон, хамтарсан багаас ирүүлж болно.
-Төслийн удирдагч нь багш байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.amnesty.mn-ээс авах боломжтой.