2013.11.29

Шинэчлэгч сайд

УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Гантөмөр их сургуулиудын данхар ' бүтцийг цөөлөх, боловсролын салбарт шинэчлэл хийх хэрэгтэй байгаа талаар ярьж тодорхой ажил эхлүүлсэн нь шүүмжлэл, магтаал хоёрыг дагуулж эхлээд буй.

Тэрбээр МУИС-иас эхлээд төрийн өмчит их сургуулиудыг хооронд нь нэгтгэх, дарга нарын тоог цөөлж, тэднээр эрдмийн ажил хийлгэхээр ханцуй шамлан ажиллаж буй юм. Гэвч сургуулийн захирлууд сайдаа эсэргүүцэж, суулт хүртэл зохион байгуулаад авсан. Гэсэн хэдий ч БШУ-ны сайд Л.Гантөмөр бууж өгөхгүй гэдгээ мэдэгдэж, шинэчлэлийн ажлаа үргэлжлүүлэхээ зарлаад байна.

Тэрбээр Шинжлэх ухааны ажилтны өдөрт зориулсан хүндэтгэлийн ёслолд “Үлдэх үү, өөрчлөгдөх үү” сэдэвт илтгэл тавив. Сайд илтгэлдээ “Төрийн өмчийн шинжлэх ухааны байгууллага, их сургуулиудад шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн төсөл, хөтөлбөр, тендерт оролцох, ажил, үйлчилгээ, бизнес эрхлэх, бусад талуудтай шинжлэх ухаан, үйлдвэрлэл, шинжлэх . ухааны бизнесийн чиглэлээр хамтран ажиллах, ашиг, орлого олох боломжийг бий болгоно” гэжээ.

Тэгэхээр боловсролын салбар дахь шинэчлэл нь багш ажилчдыг эрдэм шинжилгээний ажил руу оруулах, эрдэм шинжилгээний ажлыг төрөөс бүх талаар дэмжин ажиллах гэнэ. Иймд Л.Гантөмөр сайдыг “Шинэчлэгч бас шинэчлэх ухаанч” гэж нэрийдэе.