УИХ-ын гишүүн Г.Батхүү
2013.11.27
“Шпигел” сэтгүүлд ярилцлага өглөө
УИХ-ын гишүүн Г.Батхүү Германы “Шпигел” сэтгүүлд ярилцлага өглөө. “Шпигел” нь долоо хоног тутмын сэтгүүл бөгөөд Монгол Улсын тухай тусгай танилцуулга бэлтгэхээр сэтгүүлчид нь иржээ.
Ярилцлагын гол сэдэв нь Монгол Улс транзит тээврийг хэрхэн хөгжүүлэх бодлого барьж байгаа тухай байлаа. УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Дамжин өнгөрөх тээвэр, логистикийн талаар бодлого боловсруулах Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Г.Батхүү УИХ урт хугацаанд төрөөс баримтлах бодлогыг боловсруулах, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор парламентад суудалтай намуудын төлөөлөл бүхий нийт 11 гишүүний бүрэлдэхүүнтэй томилон ажиллуулж байгааг тодотгосон.
Мөн Ази, Европ тивийг холбосон транзит тээврийн нэг гол зангилаа болох, хоёр хөршийнхөө бодлоготой уялдуулах чиглэл барьж буй талаар ярив.