“Төсөв” хэмнэгч
Цөмийн энергийн газрьш дарга Н.Тэгшбаяр
2013.10.28

“Төсөв” хэмнэгч

Цөмийн энергийн газрьш дарга Н.Тэгшбаяр хэд хоногийн өмнө өөрийн унаж байсан “Ланд круизер 200” маркийн УНД - 0073 улсын дугаартай машинаа Онцгой байдлын ерөнхий газрын албан хаагчдад бэлэглэжээ. Агентлагийнхаа эзэмшлийн автомашинаа ийнхүү өөр байгууллагад шилжүүлсэн нь сонин тохиолдөл болов.

Тэрбээр автомашинаа бэлэглэх болсон талаараа “Онцгой байдлын алба ямар хэцүүг би мэддэг. Цас зуд, гал усны аюул гээд хамгийн хүнд хүчир газарт тэд хүрч ажилладаг. Боломж гарвал тэдэнд тусалж байх юмсан гэж боддог юм. Намайг энэ албанд ирэхэд өмнөх даргын

унаж байсан цоо шинэ хар машин байсан. Эргэлзээгүйгээр онцгойгийнхонд бэлэглэчихлээ. Бид яахав, хөдөө гадаа явах нь бага учраас жижиг машин байхад болно. Төсөв хүнд байгаа үед онцгойгийнхныг шаарддагатай унаагаар нь хангах ёстой” гэсэн байна. Тэрбээр төсөв хүнд байгаа энэ үед үнэтэй машин унаж, тансаглахыг хүсээгүй гэдгээ ийнхүү тайлбарлажээ.

Энэ нь түүний хувьд үнэтэй машин унахгүй гэдгээ зарлаж байсан анхны тохиолдол биш гэнэ. ЦЭГ-ын даргаар томилогдсоныхоо дараахан “Их шатахуун зарцуулдаг “Ланд” автомашин хэрэггүй. “Соната-6” машин байхад хангалтгай” хэмээж, төрийн албаны дарга нартаа уриалаад авсан юм. Улсын төсөв хүрэлцэхгүй, танахад хүрч буй энэ үед ийнхүү хөрөнгө мөнгө хэмнэх санаачилга гаргаж байгаад нь баяр хүргэмээр байна. Харин түүний бэлгийн унааг дарга нь хувьдаа биш, ажилчид нь ажилдаа унаасай гэж хүсэх байна. Н.Тэгшбаяр дарга ч бэлэгнийхээ араас анхаарал хандуулах биз ээ.