Ардын багш “болов”
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2013.10.22

Ардын багш “болов”

УИХ-ын гишүүн С.Ганбаатар багш болж их, дээд сургуулиудын оюутнуудад хичээл заахаар болжээ. Учир нь эрхэм гишүүнд Их, дээд сургуулийн оюутнуудаас менежмент, эдийн засаг, Оюу толгой гэсэн сэдвүүдээр ирж лекц уншаач гэсэн хүсэлт олон ирдэг гэнэ.

Тиймээс эрхэм гишүүн энэ хүсэлтийг нь хүлээн авч хичээл заахаар болжээ. «Оюу толгой»-н талаар хоолойгоо хаттал ганцаараа орилдог эрхэм гишүүнд өөрийнхөө залгамж халааг бэлдэх завшаан ийнхүү гарч байж ч болох юм.

Эрхэм гишүүн Оюу толгой» гэх сэдвийг ой тоонд шингэтэл зааж чадах гэнэ.

Ямартай ч эдийн засаг, менежмент, тэр дундаа «Оюу толгой»-н талаар хичээл заах хүн эрхэм гишүүнээс өөр байхгүй хэмээн бодсон бололтой.

Эрхэм гишүүн оюутнуудад эдийн засгийн талаар 20 мянган хувьсагчийн онол зааж чадахгүй ч «Оюу толгой» гэх сэдвийг ой тоонд шингэтэл зааж чадах гэнэ. Харин эрхэм гишүүн өнгөрөгч пүрэв гарагт «Шихихутаг» дээд сургуульд хичээл заасан байна.