Цэнхэр сүүдэртэй болчихож
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2013.10.23

Цэнхэр сүүдэртэй болчихож

УИХ-ын гишүүн С.Ганбаатар танхимын нөхдөөсөө байнга л ялгарч байдаг нэгэн. Тэрбээр чуулганы танхимд үг хэлэхдээ ганцаараа босч зогсож байгаад үгээ хэлдэг.

Түүнээсээ болоод “босоо” хэмээх нэрийг зүүж байсан удаатай. Тэгвэл энэ удаад мөн л шинэлэг зүйлийг сэджээ. Тэр нь «Монгол хүний төлөө» гэсэн бичиг бүхий цэнхэр самбар.

Би хэн нэгний эрх ашгийн төлөө биш, иргэдийнхээ төлөө яваа.

Тэрбээр энэ тухайгаа «Ер нь бусад улсын парламент хүнийхээ төлөө гэсэн утгатай зүйлийг байнга илэрхийлдэг үүнтэй адил. Би хэн нэгний эрх ашгийн төлөө яваагүй. Иргэдийнхээ төлөө яваа» гэж тайлбарласан. Тэр ч бүү хэл эрхэм гишүүн энэ самбараа цаг үргэлж авч явна гэсэн.

Ямар сайндаа шооч нэг нь «Гишүүний сүүдэр цэнхэр болчихож» гэж байх вэ дээ. Үг, үйлдлээрээ үргэлж бусдаас ялгарч байдаг эрхэм гишүүн чуулганы хуралдааны үеэр суудлынхаа ард цэнхэр самбараа хээв нэг байрлуулчихсан сууж байхыг ч үгүйсгэхгүй юм.