Ч.Улаан сайд эх орондоо өнөөдөр ирнэ
УИХ-ын гишүүн Ч.Улаан
2013.10.15

Ч.Улаан сайд эх орондоо өнөөдөр ирнэ

Ирэх оны төсвийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр эзгүй байсан Сангийн сайд Ч.Улаан өнөөдөр ирэх гэнэ. УИХ-аар төсөв хэлэлцэхэд төслийг боловсруулсан гол хүн нь байгаагүйд гишүүд тэр дундаа сөрөг хүчнийхэн нэлээд бухимдаж байсан. Энэ нь ч аргагүй.

Улс орны бүтэн жилийн амьдрал төсвөө хэрхэн батлахаас шалтгаалдаг учраас төсвийн төслийн хэлэлцүүлэг хэн бүхэнд чухал байдаг. Гэтэл энэ үед төсвийн төслийг боловсруулагч нь гадаадад хуралд суухаар одсон нь яахын аргагүй хүмүүсийн дургүйцлийг хүргэсэн. Ирэх оны төсвийн төсөл хэдийгээр анхны хэлэлцүүлгийг давсан ч гэсэн сөрөг хүчнийхний зүгээс энэ төслийг тооцоо судалгаагүй учраас дахин боловсруулахыг шаардаад байгаа юм. Боловсруулсан төслөө УИХ-д хамгаалах хүн байгаагүй учраас өнгөрсөн чуулганы хуралдааныг Ерөнхий сайд нэлээд эвгүй байдалтай дуусгасан. Тэгвэл АНУ-д ОУВС-гийн хуралд суухаар явсан Сангийн сайд өнөөдөр эх орондоо ирэх юм байна.