С.Ганбаатар гишүүн Ц.Мөнхбаярыг бор зүрхээрээ хамгаална
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2013.09.27

С.Ганбаатар гишүүн Ц.Мөнхбаярыг бор зүрхээрээ хамгаална

УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг ард түмэн «Үйлдвэрчний» гэх тодотголоор нь сайн мэднэ. Тэрбээр МҮЭХ-г «ерөнхийлж» ард түмнийхээ эрх ашгийг хамгаалахын тулд цагаан хоолой барьчихаад гудамжинд жагсаж, тэмцэж явсан нэгэн.

Хэдийгээр бид нэг ч удаа хамтран жагсаж байгаагүй ч эцсийн дүндээ нэг сэтгэлтэй хүмүүс.

Тиймдээ ч саяхны нэгэн ярилцлагадаа УИХ-ын ээлжит бус чуулганы үеэр төрийн ордны арын цэцэрлэгт үймээн дэгдээж буу, шийдэмдээ тулсан Ц.Мөнхбаяр нарын зэвсэгт тэмцэгчидтэй санаа нэг хэмээн дурджээ.

Гэхдээ энэ тухайгаа «Хэдийгээр бид нэг ч удаа хамтран жагсаж байгаагүй ч эцсийн дүндээ нэг сэтгэлтэй хүмүүс. Харин тэдний энэ удаагийн тэмцлийн хэлбэртэй санал нийлж чадахгүй нь» гэсэн байна.

Мөн тэрбээр тэдний үйлдлийг «Тэмцлийн ийм байдалд хүргэсэн нь шийдвэр гаргачдын буруу» хэмээж, гудамжны тэмцэгч, одоогоор зэвсэг барин шантаажлагч нэр зүүгээд байгаа Ц.Мөнхбаярын талаар өөрийн бодлоо илчилжээ.