2013.09.20

С.Бямбацогт гишүүн эвтэй байхыг уриалав

Монголын эдийн засагт нэн шаардлагатай таван хуулийг хэлэлцэж батлах зорилготой эхэлсэн УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийсэн өдрөөсөө л шүүмжлэлд өртөж эхлэв. Чуулган нээлтээ хийхтэй зэрэгцэн "Гал үндэстэн" холбооныхон "Централ тауэр"-аас эхлээд төрийн ордондоо хүртэл гранат байрлуулж, буу шийдэм барьж жагслаа. Дараагийн өдрөөс байнгын хороонд хуралдаж эхэлсэн ч чиний буруу, миний зөв гэх мэтээр хэрүүлийн чанартай зүйл ярьсаар ихэнх цагаа барж байна.  Харин энэ мөчүүдэд зарим гишүүд цахим ертөнцийг ашиглан уриалга гаргажээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Хойшоо харж биш урагшаа харж. Үгүйсгэж биш, бvтээж. Эрхээ эдэлж биш үүргээ биелүүлж улсаа хөгжүүлнэ, бэрхшээлийг давна. Бид нэг л Монгол, хамтдаа” хэмээн ихэд дотноор уриалжээ.