Хотын дарга ажилдаа алхаж ирдэг
Нийслэл УБ хотын дарга Э.Бат-Үүл
2013.08.27

Хотын дарга ажилдаа алхаж ирдэг

Сая гаруй хүн амтай нийслэл хот маань өдрөөс өдөрт өнгө нэмсээр, хүн нэмсээр...

Хотын даргын хувьд энэ хотод хийх ажил мундахгүй их биз ээ. Жинхэнэ амьдралд дунд орж, асуудлыг шийдэх нь түүний ажлын хамгийн чухал хэсэг. Тийм ч учраас дөчин мянгатын унаган хүү Үүл дарга өглөө болгон хотынхоо иргэдтэй хамт алхаж ажилдаа ирдэг ажээ.

Өнөө өглөө түүнийг Төв шуудангийн хажууд алхаж байхтай таарав. Хотын даргатай зөрж өнгөрөх хүмүүс бүгд л түүнтэй найрсагаар мэндчилж байсан нь үнэхээр сайхан санагдаж байлаа.