
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2013.08.26
О.Баасанхүү гишүүн хүүхэд насаа дурсав
«Өнөөдөр наймдугаар сарын 25. Хүүхэд байхад энэ өдөр сургуульдаа бүртгүүлдэг байж билээ.
Зун ч дууслаа даа» хэмээн УИХ-ын эрхэм гишүүн О.Баасанхүү жиргэжээ. Тэрбээр өөрийн" Твиттер хуудаснаа ингэж бичсэн нь олон хүнийг хүүхэд насаа дурсахад хүргэв бололтой.
Тэрбээр нийслэлийн 42 дугаар дунд сургуулийг дүүргэсэн бөгөөд яг л энэ өдөр сургуульдаа бүртгүүлж есдүгээр сарын 1-ний өдрийг тэсэн ядан хүлээдэг байснаа дурсан бичсэн нь жиргээчдийг хүүхэд насныхаа тухай, тэр дундаа есдүгээр сарын нэгнийг дурсахад хүргэсэн бололтой.
Түүний жиргээг уншсан хүн бүр л «Нээрээ л есдүгээр сарын нэгэн боллоо. Хичээл орохоор ч сайхан шүү» гэцгээн санаа нэгтэй байсан юм.