О.Баасанхүү гишүүнд сарын цалин нь чухал гэв
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2013.09.16

О.Баасанхүү гишүүнд сарын цалин нь чухал гэв

УИХ эрхэм ги­шүүдийн ихэнх нь өөрсдийн цалинг юман чинээ боддоггүй. Сарын цалингаа элдэв буяны үйлд зар­цуулдаг хэмээн ярьдаг.

Тэд хүүхдийн байгууллагад өгдөг, оюутны төлбөрт нэ­мэрлэдэг гэхчилэн сайн үйлийн төлөө сар махийтал ажилладаг юм байх.

Тэгвэл УИХ-ын гишүүн О.Баасанхүүд сарын цалин нь чухал гэнэ. Тэрбээр саяхан өгсөн нэг ярилцлагадаа “Гэр бүлээ тэжээхэд цалин маань надад хэрэгтэй.

Зарим нь бусдын төлөө төрчихсөн, өөрийгөө боддоггүй зэргээр худлаа яриад байдаг юм. Миний хувьд бол өөрийгөө ч, өрөөлийг ч боддог. Гэхдээ өөрийгөө бодохоос гадна бусдад илүү бололцоогоор туслана гэж боддог. Би тэдэн шиг худлаа ярихгүй” хэмээсэн байна.

Ямартай ч эрхэм гишүүн бусад шигээ олны өмнө сайн хүн болох гэж худлаа имиж бүрдүүлдэггүй бололтой.