С.Ганбаатар гишүүн “таксинд” явна
УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг урьж хамтдаа “халтуур” хийх урилга илгээжээ.
2013.10.25

С.Ганбаатар гишүүн “таксинд” явна

Манай сайтад иргэний дуу хоолойг хүргэх “Таксич” цуврал нийтлэл гарч буй билээ. Амьдралын энгийн үнэнийг харуулан, ард иргэдийн амьдрал, бодол санаа, бэрхшээл зовлон, баяр гунигийг хуваалцах энэхүү нийтлэлийг бичигч Таксич-Хоовон хөх өөрийн таксиндаа УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг урьж хамтдаа “халтуур” хийх урилга илгээжээ.

Иргэний хөдөлгөөний дуу хоолой болж явсан эрхэм гишүүн жирийн таксичний урилгыг хүлээн авч цаг гарган, хамтдаа “халтуурт” явж иргэдийнхээ дунд орж үг саналыг нь сонсохоор болжээ.

Эрхэм гишүүн С.Ганбаатар энэ амралтын өдрөөр таксич Хоовонтой хамт “халтуурт” явах нь ээ.