С.Бямбацогт гишүүн АН-ынханд атаархав
УИХ-ын гишүүн С.Бямбацогт
2013.10.25

С.Бямбацогт гишүүн АН-ынханд атаархав

УИХ-ын гишүүн С.Бямбацогт АН-ынханд атаархаж явдгаа өчигдөр Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэллээ. “Аль намынх нь гишүүн гурван байнгын хороонд багтаж, аль нь хоёр байнгын хороонд арай гэж багтдаг юм бэ. Атаархмаар юм аа. Олон аавын хүүг алагчилж байгаа цаанаа улс төрийн ашиг сонирхол байгаа нь мэдээж хэрэг.

Атаархмаар юм аа.Олон аавын хүүг алагчилж байгаа цаанаа улс төрийн ашиг сонирхол байгаа нь мэдээж хэрэг.

МАН-ын гишүүн л бол бодлого боловсруулах аль ч төвшинд ялгаварладагаа болиоч. Сөрөг хүчнийхээ байр суурийг сонсч байж шийдвэрээ гаргах соёлд хэзээ сурах юм бэ, та нар” хэмээн АН-ынханд үг дайсан.

Гэвч эрх баригч намынхан түүний үгийг төдийлөн авч хэлэлцсэнгүй. Мөн энэ хуралдаанаар төсөвт тодотгол хийхээр МАН-ын гишүүдийн оруулж ирсэн саналыг АН-ынхан дэмжээгүй.  Үүнийг анзаарсан бололтой Б.Болор гишүүн “С.Бямбацогт оо, найз нь чиний оруулж ирсэн саналыг дэмжиж байгаа шүү. Гар өргөж байгааг минь хараарай” гэсэн ч ганц дайчин ганцаардсан юм.