Э.Бат-Үүл даргын зорилтын биелэлт 86,1 хувьтай байна
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн 11 сарын 18-ны ээлжит хуралдаанаар “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2013 оны зорилтын биелэлт”-ийн талаар нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н. Батаа танилцуулга хийлээ.
Нийслэлийн ИТХ-ын 2012 оны 11-р сарын 15-ны өдрийн 5/18 дугаар тогтоолоор “нийслэлийн Засаг даргын Агаар цэвэр, Амины сууцтай, Ажилтай орлоготой, Аюулгүй амгалан, Авлигагүй гэсэн 5А бүлэг, 23 чиглэлийн 123 заалттай мөрийн хөтөлбөр”-ийг 4 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр болсон.
Тогтоолын дагуу мөрийн хөтөлбөрийг шат дараатайгаар хэрэгжүүлж байгаа бөгөөд 2013 оны 11 сарын байдлаар нийслэлийн эдийн засаг, нийгмийн зорилтын биелэлт 86,1 хувьтай байна.