С.Ганбаатар: Боол намайг өршөө
“Ард түмэн Та-хаан ” форумын үеэр олны таашаал, дэмжлэгийг хамгийн их авсан нь УИХ-ын гишүүн С.Ганбаатарын “Боол намайг өршөө” илтгэл байлаа. Энэхүү илтгэлийг тоймлон хүргэж байна.
Өнөөдөр монголд боолууд хаан шиг, хаадууд боол шиг амьдарч байгаа. Маш олон боолууд даварч байна. Хааныг хариуцлагатай, дэгтэй байлгах тухай би яримааргүй байна. Харин задарсан боолуудад хариуцлага тооцохыг хаадуудаас хүсч байна. Энэ л бидэнд дутаж байгаа.
Ард иргэдийн эрх ашгийг шийдвэр гаргагчид, улстөрчид зөрчдөг. Тэд бол боол, ард иргэдэд үйлчилнэ гэж амлаж гарч ирсэн хүмүүс. Хөгжсөн орнууд хэзээ ч ард иргэдээ хариуцлагагүй, дэггүй байна гэж ярьдаггүй. Харин улстөрчид улам дэгтэй, шийдвэр гаргагч нар улам ухаалаг, олигархууд нийгмийнхээ өмнө хариуцлагатай байя гэдгийг л ярьдаг.
Тэгж байж улс орон хөгждөг. Монголын ард түмэн өнөөдөр хаан гэдэгтээ үнэнээсээ итгэмэээр байна. Бид энэ 23 жил энэ орны эзэн нь байна гэж итгэж ардчилсан хувьсгалыг хийсэн. Өнөөдөр бага багаар бид боол ч юм уу даа гэдэгт итгэж эхэлж байна.
Өнөөдөр монголд боолууд хаан шиг, хаадууд боол шиг амьдарч байгаа.
“Та хаан” гэж хэлэхэд зарим иргэд басамжлаад байна уу даа гэж бодож магадгүй. Үнэнээсээ бид эзэн дээд тэнгэрийн заяатай хаан удамтай хүмүүс. Боолуудыг ажлаа сайн хийж, хаан бидний бэрхшээлийг шийдээрэй гэж бид тэдэнд ажлын зэвсэг, багаж өгдөг. Тэр нь контор, жийп, ширээ, сандал бас хуулийг, хууль зохиох эрхийг өгдөг.
76 боолд бид хууль зохиох эрх өгсөн. Харин энэ зэвсгийг хаадын өөдөөс ашигладаг нь их. Үндсэн хуулинд хаан буюу ард иргэд зөвхөн гомдол гаргадаг. Энэ үндсэн хуулиар хэнийг цохиж унагааж болох вэ гэвэл 76 гишүүн, сайд нар, ерөнхий шүүгч, ерөнхийлөгч гэсэн хэдхэн хүмүүсийг бороохойдож унагаагаарай гэж үндсэн хууль гарсан.
Энэ том бороохойгоо хаан бид ашигладаггүй. Өнгөрсөн 23 жилд хаадын эрх ашиг зөрчигдөөд гомдол гарган шүүхэд очиход маш олон шүүгч нар өнөөдөр боолуудын халаасанд орсон байгаа. Энэ болгоныг өнөөдөр эргэж харах цаг нь болсон...
Үргэлжлэлийг илтгэлээс үзнэ үү.