УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Гантөмөр
2013.11.29
Цагаан толгойгоос үсэг хасагдахгүй
Сүүлийн үед цагаан толгойгоос үсэг хасах асуудал иргэдийн дунд яригдаж байна.
Ерөнхий сайд "Үсэг хасах тухай яригдаагүй, тийм зүйл байхгүй" гэдгийг хэлж байсан бол түүнийг яриаг мөн БШУ-ны сайд Л.Гантөмөр баталлаа.
Тэрээр “Хэрэглээ дадал болсон крилл үсгийг хэл шинжлэхийн эрдэмтэд ширээний ард суугаад сольчихдоггүй юм. Эрдэмтэд юуг ч судалж болно. Харин асуудлын яам, Засгийн газар, их хурал ярилцаж байж шийднэ. Бид цагаан толгойгоос үсэг хасах даалгаврыг хэнд ч өгөөгүй. Дүрмийн толь зохиох ажлын хэсэг гарсан. Тиймээс энэ ярианд цэг тавих хэрэгтэй” хэмээн хэллээ.
Цагаан толгойн үсэг элэг бүтэн үлдэж монгол хэлний үсгийн сан 35-лаа ашиглагдах юм.