2013.11.15

Дээд боловсролын салбарыг шинэчлэх шаардлагатай

Ийгл телевизийн “Бадарчийн Жаргалмаа” ярилцлагын зочноор БШУ-ы сайд Л.Гантөмөр оролцлоо.

-МУИС-ийн 14 салбар сургуулийг нэгтгэн дөрөв болгох талаар мэдээлэл гарсан. Яамны зүгээс энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

-Яам, Засгийн газрын зүгээс дээд боловсролын салбарт чанарын шинэчлэл хийхээр нэг жилийн өмнөөс ажиллаж байгаа.Энэ шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй ажил гэж ойлгож болно. Дээд боловсролын асуудлыг шинэчилж, чанарыг сайжруулахын бид байгаа асуудлуудаа гаргаж тавиад яаж шийдэх, үүнийг шийдсэнээр ямар амжилтад хүрэх вэ гэдэг төлөвлөгөө зохиосон хүмүүс л дээ.

Асуудлыг харж байхад нэгдүгээрт хүүхэд бүр дураараа бараг хүссэн сургуульдаа орох боломжтой гэсэн дүр зураг байсан. Хоёрдугаарт элсэж орсон хүүхдүүдийн сургалтын явц тааруу. Хүүхдүүд олон зүйл рүү самгардан үндсэн мэргэжилдээ төвлөрдөггүй. Гурав дахь зүйл нь төгсч гараад ажилд орж чаддаггүй.

Дөрөвт нь манай их дээд сургуулиуд дээрх судалгаа шинжилгээний ажил олон улсын түвшинд гарч чадахгүй. Тавдугаарт санхүүжилтийн бие даасан байдлаа шийдэж чадахгүй байна. Эцэст нь улс төрөөс хэтэрхий хамааралтай байгаа учир хамаарлыг нь суллаж өгөх ёстой гэсэн ерөнхий асуудлууд байсан. Энэ асуудлуудынхаа шийдлийг хийгээд явж байгаа.

Хэтэрхий жижигхэн сургууль, тэнхимүүдэд хуваагдчихсан болохоор багш нарын хамтын ажиллагаа алдагдсан.

Эхний ээлжинд элсэлтээ онлайн хэлбэрт шилжүүлснээр хэн гэдэг хүүхэд ямар шалгалт өгч хэдэн оноо авсан нь яамны, их дээд сургуулийн хувьд ил тод боллоо. Дараагийн алхам бол их дээд сургуульд элсэн орох онооны доод хэмжээг дээшээ өгсгөөд явна. Хүүхэд бүр оюутан болно гэж хардгаа болих хэрэгтэй. Тэнцэхгүй бол нэг жил бэлддэг.

Оюутан болох хэмжээнд очиж байж оюутан болдог жишиг рүү шилжих шаардлага бий. Элсэх оюутнуудын хувьд тавих шаардлага жилээс жилд хүндэрнэ. Мөн суралцах боломжийн асуудал дээр их сургуулийн бүтцийн асуудал яригдана. Хэтэрхий жижигхэн сургууль, тэнхимүүдэд хуваагдчихсан болохоор багш нарын хамтын ажиллагаа алдагдсан.

Сайн доктор, профессорууд хамтран сайн бүтээл гаргана гэдэг зүйл үндсэндээ байхгүй. Оюутнууд сайн багшийг сонгох боломж тааруу. Тухайн жижиг сургууль дээрээ хязгаарлагдсан, хязгаарлагдмал орчин байсан. Энэ дээр өнөөдөр МУИС ТУЗ-ийнхөө шийдвэрийг гаргаад явж байна. Удахгүй бусад их дээд сургуулиуд шийдвэрүүдээ гаргана гэж ойлгож байгаа.

Үргэлжлэлийг нэвтрүүлгээс...