Цасан шуурга болох төлөвтэй байгаа тул сэрэмжлүүлж байна
Цасан шуурга болох төлөвтэй байгаа тул сэрэмжлүүлж байна
2014.04.21

Цасан шуурга болох төлөвтэй байгаа тул сэрэмжлүүлж байна

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр дөрөвдүгээр сарын 22-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 23-нд нутгийн баруун хагаст, 24-нд ихэнх нутгаар, 25-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, уулархаг нутгаар цас орж, салхи 22-нд Алтайн салбар уулс, Арц богдын өвөрхоолойгоор, 23, 24-нд ихэнх нутгаар, 25-нд говь, тал хээрийн нутгаар 18-20 м/с, зарим үед 24-26 м/с хүрч хүчтэй шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй байна. Иймд:

Иргэд, малчид, тээврийн хэрэгслийн жолооч та бүхэн:

  • Шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, түүнчлэн малын бэлчээрлэлтэд анхаарах,
  • Хүчтэй салхи шуурганы үеэр авто замд хальтиргаа гулгаа үүсч, үзэгдэх орчин түр хугацаагаар хязгаарлагдах хүндрэлүүд үүсдэг тул мэргэжлийн байгууллагаас гаргасан цаг агаарын мэдээллийг үндэслэн ажил төрлөө зөв зохицуулах, хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг сайтар хангаж, бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцаслахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.