УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар
2014.04.16

Д.Сумъяабазар: Эрс өөрчлөлт, том шийдвэр утааг арилгана

“Ийглийн мэдээ”-гийн Зочны ярилцлагын цагаар УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар оролцлоо.

-          Өнгөрсөн баасан гаригт та УИХ-ын гишүүн Н.Удвалд асуулга тавихдаа Улаанбаатар хотын агаарын бохирдлыг Бээжин хотын агаарын бохирдолтой харьцуулж авч үзэж байсан. Яагаад энэ хоёр хотын агаарын бохирдлыг харьцуулж үзсэн бэ?

- Сүүлийн үед Улаанбаатар хотын агаарын бохирдлын хэмжээ зохих, байх ёстой түвшингөөс 4-7 дахин нэмэгдсэн гэсэн судалгаанууд гарч байгаа. СХДүүргээс УИХ-д төлөөлөл болж сууж байгаа хүний хувд ялангуяа тойрог дээрээ очоод иргэдтэйгээ уулзаж байхад гэр хороололд бий болсон агаарын бохирдлын хэмжээ зохих ёсны түвшингээс их байгаа нь илт мэдрэгддэг. Үүнтэй холбоотой хүн амын амьсгалын замын өвчин, үүнээс гарч байгаа эмгэгүүд, мөн зүрх судасны өвчин их гарч байгаа.

Авто машины хэвтээ яндан, гэр хорооллын босоо яндангаас гарч байгаа утаанаас хамаараад агаарын бохирдол эрс их байна.

Үүнийг бид хөрш зэргэлдээ орнуудынхаа Нийслэл хоттой харьцуулсан судалгаа хийсэн. Жишээ нь, Бээжин хотод 15 сая орчим хүн амьдардаг. Тэгэхээр Бээжин хотын агаарын бохирдлыг Улаанбаатар хотын агаарын бохирдолтой харьцуулахад харамсмаар тоо баримт гарсан.

Нийслэл Улаанбаатар хотын хувьд жилийн дөрвөн улиралтай, цаг агаарын хувьд эрс тэс уур амьсгалтай бүсэд байдаг. 10 сараас дөрвөн сарын хооронд агаарын бохирдол их хүнд байдалтай байдаг. Үүнтэй холбогдуулж авто машины хэвтээ яндан, гэр хорооллын босоо яндангаас гарч байгаа утаанаас  хамаараад агаарын бохирдол эрс их байна.

Энэ нь Монгол улсын Үндсэн хуульд заасан хүний амьдрах эрх, эрх чөлөөтэй холбоотой асуудлаас үүдэлтэй. Зарим нь хөдөө орон нутгаас хотод олноор шилжин суурьшдаг энэ механик өсөлтийг зохицуулж дийлэхгүй байгаатай холбоотой. Энэ нь ард иргэдийн бизнесийн орчин нөхцөл буюу том эдийн засгаа дагаж ирж байгааг буруутгаж болохгүй. Үүнийг төрийн зүгээс зохицуулалт хийж зөв хийх ёстой.

-          Асуулга дээр та зөвхөн утаатай тэмцэж байгаа нь буруу юм гэсэн анхаарал татахуйц үг хэлсэн л дээ. Яагаад утаатай тэмцэх нь буруу гэж та үзэж байгаа вэ?
Хөдөө орон нутгаас хотод олноор шилжин суурьшдаг энэ механик өсөлтийг зохицуулж дийлэхгүй байгаатай холбоотой.

Аль ч нам эрх барьж байх үед, аль ч  засгийн газрын үед  Улаанбаатар хотын утааны асуудал томоохон асуудал болж байсан. Цаашдаа ч энэ асуудал 10-15 жил яригдах нь тодорхой болсон нь харагдаж байна. Өнөөдөр бид гэр хорооллын дахин төлөвлөлт, Улаанбаатар хотынхоо үндсэн дулаан, эрчим хүчний асуудал, тээврийн хэрэгсэл зэрэг цаашид хүндрэх асуудлууд тулгарч байгаа.

Үргэлжлэлийг нэвтрүүлгээс...