Утаатай хийх тэмцлийг хариуцлагажуулах хэрэгтэй
Eagle телевизийн "Халуун сэдэв" нэвтрүүлэг Агаарын бохирдолыг онцолж байна.
Улаанбаатар хот маань дэлхийн хамгийн хүйтэн нийслэл гэдэг нэр зүүгээд байна. Зах зээл дээр гаргах ёстой шахмал түлш байхгүй болчихсон учраас, нүүрс түлж дулааныхаа хэрэгцээг хангахаас өөр аргагүй байдалд хүрээд байна. Хөдөлмөр хамгааллын наад захын шаардлага хангаагүй, ажиллахад аюултай, нөөц нь дууссан зэрэг шалтгаанаас болоод Налайхын нүүрсний уурхайнуудыг хаах шийдвэр гарсан.
Иймээс хотын иргэд, мөн ТЭЦ4 цахилгаан станц Багануурын уурхайн нүүрсийг түлж байна. Гэтэл энэ нүүрсийг зөвхөн үйлдвэрлэлийн зориулалтаар ашигладаг, цацрагийн идэвхжил өндөр, хорт хаягдал ялгаруулдаг, дээрээс нь Налайхын нүүрстэй харьцуулахад илчлэг бага зэрэг дутагдалтай. Тэгэхээр нүүрсний асуудал шийдэх ёстой халуун сэдэв болоод байна.
Шахмал түлш байхгүй ч агаарын бохирдлын хэмжээ буурсан гэж албаны хүмүүс мэдэгдэж байгаа боловч, үүнийг няцаах нэг баримтыг эрчим хүчний сайд гаргаж тавьсан юм. 2013 онд улаанбаатарчуудын нүүрсний хэрэглээ багасаж байна уу, эсвэл ихсээд байна уу гэдгийг эрчим хүчний сайд М.Сономпилээс тодрууллаа.
Багануурын нүүрс Налайхын нүүрстэй харьцуулвал чанар муутай байдаг.
Эрчим Хүчний сайд М.Сономпил: Цахилгааны хэрэглээ өнгөрсөн жилийнхээс 60мгт- аар өслөө. Ард иргэдээ эрчим хүчээр таслахгүйн тулд бид ОХУ болон БНХАУ аас эрчим хүч импортолдог. Үүнийг дагаад нүүрсний хэрэглээ өсч байна. Багануур, Шивээ Овоотын уурхайнууд өмнөх жилтэй харьцуулвал 500-600 мянган тонноор илүү олборлолоо. Өнөөдрийн байдлаар хоёр уурхай хоёулаа 20-45 хоногийн нөөцтэй байна. Чанарын асуудлыг мэргэжлийн хүмүүс үнэлэх байх. Багануурын нүүрс Налайхын нүүрстэй харьцуулвал чанар муутай байдаг.
Хүмүүс халдварын бус замаар өвчилдөг өвчний 35 хувь хүрээлэн буй орчноос улбаатай гэж эмч нар үздэг. Тэгвэл утаа хүний эрүүл мэндэд ямар хортой нөлөө үзүүлдэг вэ гэсэн статистик тоог хүргэж байна. Амьсгалын замын өвчлөл 10 мянган хүн тутамд ямар байна вэ гэдгийг харж байна.
Агаарын бохирдлыг үүсгэдэг гол хүчин зүйл бол гэр хороололд амьдардаг хотын иргэд. Гэтэл нүүрс түлэхээс өөр зам байдаггүй. Шахмал түлш хэрэглээгүй, нүүрс түлдэг хүмүүсээс тодорхой хэмжээний татвар авна гэсэн шийдвэр ч гарж байсан билээ. Гэтэл шахмал түлшийг нь гаргаж өгөхгүй байж, шахмал түлшний үйлдвэр барина гээд төсвийн баахан мөнгийг авчихаад үйлдвэрээ барихгүй байгаа компаниудтай хариуцлага тооцохгүй байж ийм татвар ногдуулах нь шударга төрийн ажил мөн үү биш үү. Энэ нь ухаалаг төрийн шинж мөн үү.