2013.11.14

Д.Ганхуяг: Хагас коксжих үйлдвэрийн технологийг сонгох шийдвэр асуудалтай байсан

Уул уурхайн сайд Д.Ганхуягаас дараахь тодруулгыг авлаа.

-2013 оны төсвийн бүрдүүлэлтээс 1.5 их наяд төгрөг тасалдсан гэж байна. Үүний ихэнх хувийг уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт эзэлж байгаа гэсэн. Яагаад танай салбарын орлого тасалдсан юм?

-Уул уурхайн салбар нийт төсвийн 25 орчим хувийг бүрдүүлдэг. Төсвийн орлого тасалдсан гэдэг дээр хоёр л зүйл байгаа. Нэгдүгээрт, нүүрсний үнэ 40 орчим хувиар буурсан. Нөгөө асуудал нь төсвийн орлого дээр Оюу толгойгоос үнийн өсөлтийн роялтийн татварыг авна гэж суулгасан.

Энэ асуудлыг Засгийн газар дээр ярьж байгаад Эрдэнэт, Оюу толгой гэсэн зэсийн хоёр ижил үйлдвэр байхад ижил татвар авна гээд оруулсан. Тэр нь бүтээгүй.

-Яагаад бүтээгүй гэж, Төсвийн тухайг хуулийг дагаж мөрдөх ёстой шүү дээ. Оюу толгойнхон 445 тэрбум төгрөгөө роялтийн татвар хэлбэрээр өгөх ёстой бай- сан юм биш үү?

-Анх Оюу толгойн гэрээг байгуулахдаа зэсийн баяж- малын өсөн нэмэгдэх роялтын татварыг таван хувиар тусгачихсан. Өсөн нэмэгдэх роялтын татварын хууль нь гэрээ батлагдсаны дараа гарсан гэсэн үг. Үүн дээр маргаан гаргавал манайхны талын асуудал болж таарч байгаа юм. Гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг тэг болгохдоо “Арваннэгдүгээр сарын 6-нд энэ хууль хүчинтэй болно.

Гэхдээ тодорхой түвшинд Гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг орлох роялтын татварыг оруулж ирээрэй” гэж тухайн үеийн УИХ- ын дарга хэлж байсан. Энэ нь орж ирэлгүй гэрээ нь зурагдаад явчихсан юм. Эрдэнэт үйлдвэр өнөөдөр 13-14 хувиар өсөн нэмэгдэх роялтын татварыг төлж байгаа. Харин Оюу толгой таван хувиар төлөх гэрээтэй учраас гэрээнийхээ дагуу татварыг төлж. Өсөх заалт байхгүй учраас ийм асуудал яригдаж байна.

-Тэгвэл 2014 оны төсөвт уул уурхайгаас хэдэн төгрөг төвлөрүүлэхээр яригдаж байгаа юм бол?

2012 оны нүүрсний үнэ тонн тутамдаа 100 ам.долларын ханштай байсан. Харин үнэ нь буураад 50-60 ам.доллар болчихоор асуудал бий.

-Сангийн яам өмнөх жилүүдийн дунджаар тооцож төлөвлөдөг. Тооцоолсноор 1.7 их наяд төгрөгийн орлого орохоор төлөвлөөд байна. 2012 оны нүүрсний үнэ тонн тутамдаа 100 ам.долларын ханштай байсан. Харин үнэ нь буураад 50-60 ам.доллар болчихоор асуудал бий.

Харин боомтын асуудал, цариг юмаа шийдчихвэл бэрхшээл байхгүй. Саяхан Хятадын 33 хувийн борлуулалтыг хангадаг компанитай манай улсын нүүрсний компаниуд санамж бичигт гарын үсэг зурсан. Бүх компаниудынхаа саналыг авсны үндсэн дээр таван толгойгоос 20 жилийн хугацаанд нэг тэрбум орчим тонн коксжих нүүрс нийлүүлэх боломжтой гэж үзсэн. Төмөр замын асуудлаа шийдчихвэл Таван толгойгоос гарах нүүрсийг дагаж маргаан гарахгүй байх. Санамж бичиг учраас үнийг урьдчилж тогтоогүй.

-Бас хэл ам дагуулж байгаа нэг асуудал нь дулааны хоёрдугаар цахилгаан станцыг түшиглэж байгуулагдсан хагас коксжих түлшний үйлдвэрийн тухай. Ямар шалтгаанаар өнөөдрийг хүртэл бүтээгдэхүүн гаргахгүй байгааг яам анхаарч байна уу?

-Энэ их явдалтай асуудал. 2011 оны төсөвт 11 тэрбум төгрөг тусгаж хагас коксжих түлшний үйлдвэр барихаар болсон. Ингээд дараа жил нь ашиглалтад орох байсан ч сураг тасарсан. Шалтгааныг нь тодруулахаар хоёр чиглэлээр ажилласан юм. Хууль зөрчсөн байна уу гэдгийг нь манай хуулийн салбарынхан шалгаад зөрчилгүйг нь тогтоосон.

Дараа нь үйлдвэрлэлд туршигдаагүй технологи ашигласан гэдгийг нь мэдсэн ч яам дангаараа шийдэх боломжгүй юм билээ. Энэ үйлвэрийг эрчим хүчний салбарын эрдэмтэд, зөвлөхүүд болж байна гэж дүгнэсээр байсан. Гэтэл нөгөөх нь явдаггүй. Ингэж удаж удаж өнгөрсөн долоо хоногт болж магадгүй гэсэн мэдээг ирүүлээд байна. Асуудлаа шийд гэсэн албан бичиг хэд дахин явуулсны эцэст ийм хариу ирж байна. Хамгийн гол нь технологийн асуудал байна. Хагас коксжсон түлшээ үйлдвэрлээд эхэлчихсэн. Гэтэл хэсэг хугацаанд бүтээгдэхүүн гаргаад л зогсчихоод байгаа юм.

-Шалтгаан нь?

-Ерөөсөө л технологиос хамааралтай. Нүүрсний ангилалд нь байна уу, чулуунд нь байна уу гэх мэт асуудлыг нь шалгаж байгаа. Босоо зуухан дээр байрлуулах зүйлийг хэвтээ зуухан дээр хийчихсэн байна. Үүнийг зохицуулах боломжтой юм билээ.

50 сая тонн хүрэн нүүрс нийлүүлж 15 тэрбум кубметр хий гаргаж авахаар тохирсон.

“Оросоос мэргэжлийн баг ирсэн. Одоо үйлдвэрлэхэд бэлэн болж байна” гэсэн бичиг авсан. Асуудлыг энэ долоо хоногт Засгийн газраар хэлэлцүүлэх гэж байна. Өмнө нь гурван ч удаа хэлэлцүүлж байсан. Жилд 210 мянган тонн хагас коксжсон нүүрс боловсруулах ёстой үйлдвэр ашиглалтад орох төлөвлөгөөтэй байсан ч хүлээгдээд байдаг. Одоо асуудал шийдэгдчих болов уу гэсэн хүлээлттэй байна. Ер нь их хэцүү.

“Та нар чадахгүй гэдгээ” хэлчих гэхээр ‘Үгүй чадна” гээд байдаг. Гэрээгээ дүгнэх гэхээр түлхүүр гардуулахаар гэрээ хийчихсэн. Тендерийг нь Уул уурхайн яам зарлатал Монголын нэг компани ялж ОХУ-ын бас нэг компанитай давхар гэрээ байгуулчихсан байх жишээтэй. Энэ асуудлаас хамааралтай бас нэг орчин үеийн шийдлийг хайж байгаа.

“Сити газ”-ыг нэвтрүүлж хотын дулааны асуудлыг хийгээр шийдэх тухай асуудал. Энэ технологи АНУ- д 1983 онд гарч олон газар тарсан. Шууд хэлбэл нүүр- сээр галлах биш нүүрсний хийгээр галлаж үйл ажилла- гаагаа явуулдаг. Хятадад энэ чиглэлийн олон үйлдвэр байна. Тэдний нэгтэй нь уулзаж ярилцсан. Ингэхдээ 50 сая тонн хүрэн нүүрс нийлүүлж 15 тэрбум кубметр хий гаргаж авахаар тохирсон. Үүний арван хувь нь л манай улсын нийт хэрэгцээг хангана. Угийн хүрэн нүүрсийг худалдаж авах газар олддоггүй.

-Яг өнөө жилийн хувьд Уул уурхайн яамны зүгээс хагас коксжих үйлдвэрийг очиж харахаас өөр ажил хийгээгүй гэж Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга Р.Мягмар хэлсэн?

-Бид үзэж, асуудалтай танилцахаас өөр яах билээ. Мөнгийг нь авсан компани нь байна. Засгийн газрын хуралдаанаар гурван удаа хэлэлцэж бүр сүүлдээ хариуцлага тооцох тухай асуудлыг хөндсөн.

-Ямар хариуцлагын асуудал яригдах бол?

-Байшин байсан бол “Чи хугацаандаа дуусгасангүй” гээд хариуцлага тооцоод явчихна. Гэтэл эрдэмтдийн зөвлөл нь хуралдаад Оросын технологийг сонго гэчихсэн. Харин тендерт ялсан байгууллага нь болно гэсэн технологийг нь авчраад суурилуултал үр дүнд хүрээгүй. Өөрөөр хэлбэл шийдвэр гаргасан анхны алхам нь асуудалтай байж.