Г.Баярсайхан: Боловсруулсан нийлүүлдэг гурван үйлдвэр байна
Нийслэлд 189203 өрх гэр хороололд байдаг. Үүнээс түүхий нүүрсний хязгаарлалтын бүсэд Баянгол дүүргийн есөн хорооны 12461 өрх хамрагддаг байна.
Өөрөөр хэлбэл, эдгээр айл хагас кокс, бүхэллэг хагас кокс, үртсэн шахтал түлш түлэх ёстой. Энэ талаарх зарим зүйлийг “Цэвэр агаар” сангийн мэргэжилтэн Г.Баярсайханаас тодрууллаа.
-Боловсруулсан түлш нийлүүлж байгаа хэдэн үйлдвэр байна вэ?
-“Үртсэн шахмал түлшний үйлдвэр” НӨҮГ, “Хайрхан буянт”, МННБД ХХК гэсэн үртсэн шахмал түлшний гурван үйлдвэр л байна. Хагас коксжсон түлш “Шарын гол энерго”, бүхэллэг хагас коксжсон түлш МАК ХХК үйлдвэрлэж байна. “Шарын гол энерго” ХХК хоногт 50 тн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай. МАК компанийн коксжих нүүрсний ил олборлолт багасаад байгаа.
Иймээс үнээ нэмэх санал тавьсан. Бид боломжгүй гэдэг хариу өгсөн. Эдгээр компанитай гэрээ бай- гуулаагүй. Энэ жил “Хөх чоно” групп, “Бая- лаг эрдэнэ цом”, “Шивээ коал”, “Модун Ресорс” ХХК түлш үйлдвэрлэх саналаа ма- найд тавьсан. Тэгсэн атлаа үйлдвэр байдаг- гүй. “Модун ресорс”, “Шивээ коал” ХХК нь хөрөнгө босгож үйлдвэр барина гэсэн. Гэхдээ боловсруулсан түлш байнга худалдаж авах баталгаа хүссэн. Манайх улсын төсвөөс санхүүждэг учраас баталгаа өгөх боломжгүй гээд гэрээ байгуулаагүй.
-Аж ахуйн нэгжүүд яагаад гэрээнд заасан хэмжээгээрээ боловсруулсан түлш нийлүүлэхгүй байна вэ. Тухайлбал, өнгөрсөн онд 12880 тн боловсруулсан түлш нийлүүлнэ гэсэн хэр нь ердөө 7801 тн-ыг л нийлүүлсэн байна?
-Аж ахуйн нэгжүүд хүчин чадал, боломжоо бүрэн тооцолгүй чадна гээд ийм тоо өгчихсөн байсан. Санхүүжилтийг гүйцэтгэлээр олгодог учраас компаниудад илүү мөнгө өгөөгүй.
-Цаашид боловсруулсан түлшинд татаас олгосон хэвээр байх уу?
-Татаасыг жил бүр багасгаж байгаа. Нийлүүлэлт ихэсвэл татаасыг багасгана. Яваандаа зах зээлийн жамаар байхгүй болно.