Хотын захиргаанд цахилгаан автомашин туршилтаар хэрэглэнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Япон Улсын Мишибүши Моторс компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
2013.11.14

Хотын захиргаанд цахилгаан автомашин туршилтаар хэрэглэнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Япон Улсын Мишибүши Моторс компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Мицибүши Моторс компанийн менежер Кейсүки Накажима “Юуны өмнө бидний хүсэлтийг хүлээн авч уулзсанд талархал илэрхийлье. Манай компанийн үйлдвэрлэж байгаа 100 хувь цахилгаан машиныг бид санал болгож байгаа юм.

100 хувь цахилгаанаар цэнэглэгддэг бөгөөд хэрэглээнээсээ шалтгаалан бүрэн цэнэглэсэн тохиолдолд 150 км замыг туулах хүчин чадалтай.

Энэ машин нь 100 хувь цахилгаанаар цэнэглэгддэг бөгөөд хэрэглээнээсээ шалтгаалан бүрэн цэнэглэсэн тохиолдолд 150 км замыг туулах хүчин чадалтай. Агаарын бохирдол ихтэй Улаанбаатар хотод нэн тохиромжтой автомашин” гэдгийг онцлон хэллээ. Нийслэлийн Засаг дарга “Бид агаарын болон хөрсний бохирдлыг бууруулахад онцгой анхаарч ажиллаж байна. Энэ нь нэн түрүүнд шийдвэрлэх ёстой хамгийн том асуудлын нэг байгаа юм.

Агаарын бохирдлын 20 хувийг эзэлж буй автомашины утааг бууруулж, цахилгаан эрчим хүчний хэмнэлттэй, байгальд сөрөг нөлөөгүй автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулах асуудалд судалгаа хийж байна.

Өмнө нь Япон Улсад очиж байхдаа энэ машины талаар багагүй мэдээлэл авсан. Манай хотод тохиромжтой, иргэдийн хэрэгцээнд нийцэх боломжтой гэсэн ойлголттой байгаа. Гэхдээ эхний ээлжинд хотын захиргаанд 3 автомашиныг туршилтаар хэрэглэж, илүү дэлгэрэнгүй судалгаа хийе” гэлээ.

Хэрэв туршилтын автомашин нь  үр дүнгээ өгвөл Хотын захиргаа Япон Улсын Мицибүши Моторс компанитай 100 хувь цахилгаан машин нийлүүлэх тал дээр хамтран ажиллах юм