Шинжлэх ухаан танин мэдэхүйн теле сэтгүүл
2013.07.18

Цөмийн технологи Шинжлэх ухааны салбарт

Технологийн дэвшил ба хэрэглээ

Манай улс эрчим хүчнийхээ 90 гаруй хувийг түүхий нүүрсийг шатаах хэлбэрээр гарган авч байгаа учраас хот суурин газрын агаарын бохирдол жилээс жилд нэмэгдэж, бохирдлын хэмжээгээр дэлхийд тэргүүлэх боллоо.

МУИС-ийн цөмийн судалгааны төв 2004 оноос эхлэн агаарын бохирдлыг судлах судалгаандаа орчин үеийн өндөр технологи буюу цөмийн технологийг ашиглаж эхэлжээ.

Эх үүсвэр, бохирдлыг нь цөмийн физикийн аргаар нарийн тодорхойлсноор бохирдлыг бууруулах арга хэмжээ авах боломжтой.

Спектро метр хэмээх цөмийн технологийн дэвшилтэт тоног төхөөрөмжийн тусламжтайгаар агаарын найрлага дахь натригаас эхлээд уран хүртэлх элементүүдийг тодорхойлж байна.

Вакумын системд ажилладаг энэ төхөөрөмж агаарын бохирдлын эх үүсвэрийг авто машин, хөрсний элэгдэл, шаталт, нүүрсний утааных зэргээр маш нарийн тодорхойлдог.

Эх үүсвэр, бохирдлын зэргийг нь цөмийн физикийн аргаар нарийн тодорхойлсноор бохирдлыг бууруулах арга хэмжээ авах боломжийг нээж байна.

Ийнхүү орчин үеийн дэвшилтэт технологийн багаж төхөөрөмж, өндөр технологийн мэдлэг мэргэжилтэй боловсон хүчний тусламжтайгаар бид амьсгалж буй агаарынхаа найрлагыг элемент тус бүрийнх нь хэмжээгээр нарийн мэдэж чадаж байгаа төдийгүй олон жилийн харьцуулсан судалгаатай болсон.