Иргэн, аж ахуин нэгж, байгууллагын анхааралд
Агаарын бохирдлыг бууруулах олон талт ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын тусгай сан-Цэвэр агаарын сан нь 2014 оны төсвийн төслөө хийж байгаа бөгөөд үүний хүрээнд БОНХЯ, БХБЯ, ЗТЯ, БХЯ, ЭХЯ болон НЗДТГ-аас хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн саналыг авч байна.
2014 онд Нийслэл Улаанбаатар хот болон зарим аймгийн төвүүдийн агаарын бохирдлыг бууруулахад чиглэгдсэн үйл ажиллагааны хүрээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, ТББ-уудаас ТЭЗҮ нь батлагдсан оновчтой төсөл хөтөлбөрүүдийн саналыг тусгахаар зорьж байгаа тул та бүхэн саналаа 6 сарын 1-ны дотор манай хаягаар ирүүлэхийг хүсье.
ТАВИГДАХ ШААРДЛАГА:
1. Ирүүлэх төсөл хөтөлбөрөө стандартын дагуу “Төсөл”-ийн хэмжээнд хийсэн байх
2. Төсөл хөтөлбөр:
-Агаарын бохирдлын (зуух, нам даралтын зуух, нүүрс, шахмал түлш, цахилгаан станц гэх мэт) эсрэг
-Хөрсний бохирдлын (гэр хорооллын жорлон, муу усны нүх, тоос,
-Усны бохирдлын (голын эх болон урсацын гэх мэт) эсрэг тус тус чиглэгдсэн байна.
-Олон улсын төсөл хөтөлбөрүүдтэй давхцахгүй байх.
3.Төслийн эргэн төлөгдөх нөхцөл, төсөлд шаардагдах мөнгөн дүнг тодорхой харуулсан байна
4.Холбогдох мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийг заавал хавсаргасан байх. /Мэргэжлийн хяналтын газрын, Онцгой байдлын газрын болон бусад лабораторийн дүгнэлтүүд гэх мэт/
5.Эдгээр төсөл хөтөлбөрүүдийг Цэвэр агаарын сангийн удирдах зөвлөлөөр хэлэлцүүлж
-Аюулгүй байдал
-Эрүүл мэнд
6.Төсөл хөтөлбөрийг хариуцан ирүүлжбайгаа иргэн, АНН, ТББ-ууд нь эдгээр шаардлагуудыг нэн тэргүүнд анхаарч үзвэл зохино.
ХАЯГ: Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Бага тойруу-1, Улаанбаатар бизнес хөгжлийн төв 201 тоот
УТАС: 321873 ФАКС: 976 321876 Е-МАЙЛ: info@caf.mn