Утаатай тэмцэхийн тулд өвлийг хүлээх шаардлагагүй болжээ
2013.05.21

Утаатай тэмцэхийн тулд өвлийг хүлээх шаардлагагүй болжээ

Урин дулаан болоход дахиж өвөл болохгүй юм шиг утааны асуудлаа мартчихдаг байсан нийслэлчүүд хавар зунгүй бэлтгэж байна.

Засгийн газраас хэрэгжүүлж байгаа цэвэр агаар төслийн хүрээнд энэ жил хувийн орон сууцтай айлуудыг усан халаалттай нам даралтын зуухаар хангахаар төлөвлөжээ.  

Агаарын бохирдлын эсрэг засгийн газраас хэрэгжүүлж байгаа төслүүд үргэлжилсээр байна. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, цэвэр агаар сангийн хамтран гүйцэтгэж байгаа.

Өнгөрсөн онд хотын агаар дахь хүхэрлэг хий, азотын давхар исэл, нарийн ширхэгтэй тоосонцрын хувь хэмжээ 5-30 хувиар багасчээ.

Өнгөрсөн  гурван жилийн хугацаанд нийслэлийн гэр хороолын 100 орчим мянган гэртэй айлыг утаагүй зуухаар хангасан.

Тэгвэл төсөл үргэлжилж байгаа юм. Энэ жил амины орон сууцтай айл өрхүүдийг усан халаалт бүхий нам даралтын зуухаар хангаж эхлээд байгаа гэж "Цэвэр агаар сан"-гийн захирал Н.Хүрэлсүх хэллээ.

Элч нэртэй канад зуух нь 60-80 м2 талбайг бүрэн халаах хүчин чадалтай. Зуухыг Хурд компани нийлүүлж байгаа юм. 

Тодруулж хэлбэл нэг өвөлдөө таван тонн нүүрс хэрэглэдэг байсан байшинтай айл бүрэн шаталттай  элч зуухыг тавиулснаар 2,5 тонн нүүрс хэрэглэх юм байна.

Ингэснээр иргэдийн өрхийн эдийн засагт сайнаар нөлөөлөх ч давхар ач холбогдолтой болохыг Хүрд компанийн захирал Б.Энхжаргал ярьж байна. 554 мянган төгрөгийн үнэтэй энэ зуухыг иргэдэд 75 мянган төгрөгийн хөнгөлөлттэй үнээр нийлүүлж байгаа юм.

Энэ зуух нь бүрэн шатталлтай учраас түлшний хэмнэлт 50 хувь юм байна.

Тиймээс иргэдийг зуух суурилуулах ажилд идэвхитэй оролцохыг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга П.Цагаан уриаллаа. Ингэснээр нийслэлийн иргэд та бидний ирэх өвөлд уушиглах утааны хэмжээ тодорхой хувиар буурах юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.