A PHP Error was encountered

Severity: Warning

Message: Division by zero

Filename: helpers/image_helper.php

Line Number: 139

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: Division by zero

Filename: helpers/image_helper.php

Line Number: 140

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: Division by zero

Filename: helpers/image_helper.php

Line Number: 139

A PHP Error was encountered

Severity: Warning

Message: Division by zero

Filename: helpers/image_helper.php

Line Number: 140

Агаарын бохирдлыг бууруулах төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны зөвлөгөөн болно
Агаарын бохирдлыг бууруулах төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны зөвлөгөөн болно
Агаарын бохирдлыг бууруулахад төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны боломж, шаардлага, цаашид хийгдэх ажлуудын тухай хэлэлцэж санал бодлоо хуваалцна.
2013.11.28

Агаарын бохирдлыг бууруулах төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны зөвлөгөөн болно

Уулзалтын гол зорилго:

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, хувийн хэвшилтэй хамтран ажиллах санаачлагын хэрэгжилттэй танилцаж, агаарын бохирдлыг бууруулахад төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны боломж, шаардлага, цаашид хийгдэх ажлуудын тухай хэлэлцэж санал бодлоо хуваалцах.

Үүнд:

-         Засгийн газрын зүгээс агаарын бохирдлыг бууруулахад санаачилж буй тодорхой саналуудыг хувийн хэвшилд хүргэж хамтран ажиллах нөхцөлийг Монголын Бизнесийн Зөвлөлөөр дамжуулан бүрдүүлэх,

-          Хувийн хэвшил, тэр дундаа МБЗ-ийн байгаль орчны ажлын хэсэг (БОАХ)-ийн гишүүдийн зүгээс оруулж болох хувь нэмэр, саналыг холбогдох төрийн албан байгууллагууд хүргэж, албан байгууллагуудыг энэ асуудалд хамтран ажиллахыг уриалж холбох үүргийг гүйцэтгэх.

МБЗ-ийн БОАХ нь 2010 оны 2-р сард үүсгэн байгуулагдсан бөгөөд МБЗ-ийн 6 ажлын хэсгийн нэг юм. Ажлын хэсгийн гол зорилт нь тогтвортой хөгжлийн санаачлага, туршлагыг гишүүн байгууллагууддаа нэвтрүүлж уриалахад оршино.

Энэ хүрээнд БОАХ нь 2 сар тутам уулзалт зохион байгуулж, байгаль орчны олон асуудлыг хөндсөн сэдвүүдээр холбогдох мэргэжилтэн, албан тушаалтнуудыг урьж илтгэл тавиулан мэдээлэл солилцдог. Өдгөө БОАХ-д 40 гаруй байгууллагууд гишүүнээр элссэн бөгөөд үүнд хувийн хэвшил, олон улсын байгууллага, судалгааны байгууллага, элчин сайдын яамдууд, их сургуулиуд болон байгаль орчны салбарт ажилладаг зөвлөх компаниуд хамрагддаг.

БОАХ-ийн өмнөх уулзалтаар Дэлхийн Банк, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Хас Банк, МСS зэрэг байгууллагуудаас агаарын бохирдлыг бууруулах чиглэлд хийж буй төсөл хөтөлбөр, ажлуудтай танилцсан.

Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн оффист  11-р сарын 28-ны өдөр, 16.00 цагт

2013 оны 11-р сарын 28-ний уулзалтаар Ерөнхийлөгчийн санаачлагаар 2011 онд байгуулагдсан агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос мэдээлэл хүргэх бөгөөд агаарын бохирдлыг бууруулах ажлыг төрд даатгаж, төрөөс хүлээх биш, хувь хүн, албан байгууллагууд өөрсдөө юу хийж, хэрхэн хувь нэмрээ оруулж болох вэ гэдэг тал дээр чөлөөтэй ярилцан тодорхой саналуудыг боловсруулахад гол зорилго оршино.

Мөн ЕСБХБ-аас хэрэгжиж дууссан Цэвэр агаарын төслийн эдийн засгийн татаастай холбоотой хийсэн судалгаатай танилцаж, цаашид шинээр хэрэгжих гэж буй ЖАЙКА-ийн агаарын бохирдлын хяналтын чадавхийг бэхжүүлэх төслийн төлөөлөгчид илтгэл тавих болно.

Монголын Бизнесийн Зөвлөлийн Байгаль орчны ажлын хэсэг /БОАХ/

Хэзээ: 2013 оны 11-р сарын 28-ны өдөр, 16.00 цагт

Хаана: Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн оффис /GIZ/

Хөтөлбөр

16:00 – 16:10      Нээлт /илтгэгч, оролцогчдийг танилцуулах/

16:10 – 16:40      “Агаарын бохирдлыг бууруулах ажилд хувийн хэвшилтэй хамтран ажиллах Ерөнхийлөгчийн уриалгын хэрэгжилт ба цаашид хамтран ажиллах боломжууд” Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны Нарийн бичгийн дарга Р. Мягмар

16:40 – 17:10      “Улаанбаатар хотын агаарын бохирдол: татаас тогтоох тухай”  Susanne Roelofs, Эдийн засагч, Mott MacDonald

17:10 – 17:40          “Жайкагийн Aгаарын бохирдлын хяналтын чадавхийг бэхжүүлэх төсөл” К. Канеда,  Жайкагийн төлөвлөлт, судалгааны зөвлөх

17:40 – 18:00              Асуулт хариулт, хэлэлцүүлэг