Цаг агаарын талаарх сэрэмжлүүлэг
Мэдээний агуулга |
Цаг агаарын талаар: |
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар хур тунадас ороогүй. Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, баруун зүгийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр, Арц богдын өвөр хоолой, баруун болон зүүн зүгийн нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр. Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир голын сав газраар 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна. Улаанбаатар хотод багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, 13-15 градус дулаан байна. Төлөв байдал: 15-нд баруун болон төвийн нутгаар, 16, 17-нд ихэнх нутгаар, 18-нд нутгийн баруун хагаст ахиухан хур тунадас орно. Салхи 15-нд зарим газраар секундэд 12-14 метр, 16, 17-нд говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 16-ны өдрөөс ихэнх нутгаар сэрүүсч Увс нуурын болон Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Буянт голын сав газраар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. |
Ой, хээрийн түймэр: |
СЭРЭМЖЛҮҮЛЭГ................ Он гарсаар өнөөдрийн байдлаар 14 аймгийн 48 суманд 66 удаагийн ой, хээрийн түймэр гараад байгаа нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад ой, хээрийн түймэр 10 дахин өсөөд байгаа юм. 2013-2014 оны өвөл ихэнх нутгаар цас бага орсон, түүнчлэн нилээд дулаарч, хуурайшилт ихтэй байгаа нь ой, хээрийн түймэр гарах гол шалтгаан болж байна. Түймрийн эрсдэл бүхий бүс нутгаар хуурайшилт аюултай буюу нэн аюултай зэрэглэлд хүрч байгаа учраас иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газарас онцгойлон анхааруулж байна. Цаг агаарын урьдчилсан мэдээллээр ч дөрөв, тавдугаар сар хуурайшилт ихтэй, үе үе хүчтэй салхи шуургатай байх төлөвтэй байна. Тиймээс хуурайшилт ихтэй, салхи шуургатай үед иргэд асаасан гал, шүдэнз, татсан тамхиа бүрэн унтраах, Ил задгай гал түлэхгүй байх, үнс нурмаа ухсан нүх, тагтай битүү саванд хийж занших хэрэгтэйг анхааруулж байна. Цаг агаарын урьдчилсан мэдээллээр ч дөрөв, тавдугаар сар хуурайшилт ихтэй, үе үе хүчтэй салхи шуургатай байх төлөвтэй байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд ой, хээрийн түймэр 3 аймгийн 8 сумын нутагт гарсан. Үүнд: Онцгой байдлын албаны 89 албан хаагч, 10 автомашин, орон нутгийн 582 иргэн, 63 автомашин, нийт 671 хүн, 73 автомашинтайгаар түймрийг унтраах ажиллагаанд оролцсон. Үүнд, Дорнод аймгийн Баян-Уул сумын 1 дүгээр багийн нутаг /сумын төвөөс зүүн урд зүгт 40 км-т/ “Бооны-Ар” гэдэг газар хээрийн түймэр гарсан. /2014.04.13/. Уг түймэр нь мөн аймгийн Баяндун, Цагаан-Овоо, Сэргэлэн зэрэг 3 сумын нутагт тархсан. Тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид, Баян-Уул Баяндун, Цагаан-Овоо, Сэргэлэн, Баянтүмэн, Хөлөнбуйр, Хэрлэн сумдын иргэд нийт 447 хүн, 45 автомашинтайгаар ажиллаж, Баян-Уул, Сэргэлэн, Цагаан-Овоо сумын түймрийг унтрааж, Баяндун сумын түймрийг цурманд оруулсан. Одоогоор хохирлын мэдээ гараагүй байна. Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багийн нутаг /сумын төвөөс зүүн зүгт 45 км-т/ “Ар тээл” гэдэг газар ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагаар /2014.04.12/ аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид, орон нутгийн иргэд нийт 86 хүн ажиллаж түймрийг унтраасан. Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 4 дүгээр багийн нутаг /сумын төвөөс зүүн хойд зүгт 25 км-т/ “Тэнхлэгийн-Ус” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагаар /2014.04.13/аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид, орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, түймрийг унтраасан. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Баянзүрх багийн нутаг /сумын төвөөс баруун хойд зүгт 75 км-т/ “Элэгний нүүрстэйн дэв” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагаар /2014.04.13/аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, түймрийг унтраасан. Дорнод аймгийн Чулуунхороот сумын Дэлгэр багийн нутаг /сумын төвөөс баруун урд зүгт 3 км-т/ “Булгийн хоёр” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагаар /2014.04.13/ сумын 45 иргэн ажиллаж, түймрийг унтраасан. |
Шүлхий өвчний талаар: |
Засгийн газрын 2014 оны 39 дүгээр тогтоолоор мал, амьтны гоц халдварт “Шүлхий” өвчин гарсан Сүхбаатар аймгийн Асгат, Баяндэлгэр, Дарьганга, Наран, Онгон, Түвшинширээ, Дорноговь аймгийн Алтанширээ, Дэлгэрэх, Сайншанд, Хэнтий аймгийн Галшар сумдын нутаг дэвсгэрт хорио цээрийн дэглэм тогтоож, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлснийг Засгийн газрын 2014.04.04-ний өдрийн 110 дугаар тогтоолоор цуцалж, Дорноговь аймгийн Иххэт, Айраг, Даланжаргалан зэрэг 3 сумын нутаг дэвсгэрт тогтоосон хорио цээрийн дэглэмийг хэвээр үлдээж, аймгийн Засаг даргын мэдэлд шилжүүлсэн. 2014.03.20-ны өдрөөс хойш нэмж мал өвчлөөгүй болно. |
Бусад: |
Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр багийн нутаг “Чандмань” гэдэг газар 2 амлчин өрхийн 5 үхэр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөн. Дээрх малыг устгаж, сэг сэмээс дээж авч аймгийн Мал, эмнэлэг ариун цэврийн лабораторид шинжлүүлэхэд “Боом” өвчний үүсгэгч илэрсэн тул дахин дээж авч УМЭАЦТЛ-д тус тус хүргүүлсэн. Эцсийн хариу гараагүй байна. Сумын Засаг даргын захирамжаар тодорхойгүй хугацаагаар хорио цээрийн дэглэм тус тус тогтоосон.
|