Г.Баярсайхан НҮБ-ын төлөөлөгчидтэй уул уурхайн асуудлаар уулзлаа.
2014.03.30

Хууль бус мод бэлтгэл их байна

Иргэдийн зүй бус үйлдлээс болж олон мод хорогдож Монгол улсын ойн нөөц ихээр багасч байна.Сүүлийн жилүүдийн цаг агаарын хэт хуурайшилт, ган гачиг,  ой хээрийн түймэр, технологийн бус мод бэлтгэл, хортон шавьжийн нөлөөгөөр манай улсын ойн нөөц багасч байгаа.

Хамгийн гол нөлөөлж байгаа зүйлс нь хууль бус мод бэлтгэл гэж албаны хүмүүс хэлсэн юм. Тэгвэл БОНХЯ-наас жилд бэлтгэх модны хэмжээг бууруулах бодлого барьж ирсэн. Гэтэл хэрэгцээ түүнээс хэт өндөр байсаар байгаа. нөгөө талаас төлөвлөлтийн алдаа гарч ойн нөөц, төлөвлөлт хоёрын баланс алдагдсан гэж хэлэх хүмүүс байлаа.

Үнэндээ 1990-ээд оноос модны салбарт бодлого алдагдсан гэж байна. Томоохон үйлдвэрүүд жилд 300 хүртэл шоо мод бэлтгэдэг бол гэр хороололд 150 мянгаад өрх амьдардаг. Гэтэл дээрх өрх түлээний модоо хаанаас, хэрхэн  бэлтгэх вэ гэдэг нь тодорхойгүй бөгөөд төрийн бодлого үгүйлэгдэж байгааг ч байгаль орчны иргэний зөвлөлүүдээс хэллээ.

Ямартаа ч салбар яам одоогоор өнгөрсөн жил хууль бус мод бэлтгэгчдээс болж улсад учирсан хохирлыг нарийвчилсан тооцоог гаргаагүй байна. Харин 2007 онд баталсан ойн тухай хуулиар зөвшөөрөлгүйгээр мод огтолсон эдийн засгийн хохирлыг 108 мянган төгрөгөөс давсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр болжээ.

Мөн модны зах 34 байсныг 8 болгож цөөрүүлсэн ч хяналт тавих хүндрэлтэй хэвээр байгаа юм. Хууль бусаар мод оруулж ирдэг хулгайн зам олон байдаг ажээ.

Манай улсын жилд бэлтгэдэг модны хэмжээ ойролцоогоор 1-4 сая шоо метрийн хэмжээнд хэлбэлздэг байна.

Бид уйгагүй хөөцөлдсөний дүнд 14 орчим зам байдгийг илрүүлж байнга хяналт тавьж байгаа гэдгийг холбогдох байгууллагуудаас дурдсан юм. Харин улсын хэмжээнд жилд бэлтгэх нийт  модны 36-80 хувийг хууль бус модны бэлтгэл эзэлдэг бол нийт бэлтгэсэн модны 65-80 хувийг зөвхөн түлээнд зарцуулдаг байна. Тэгэхээр жилээс жилд өсч байгаа хулгайн модны тээвэрлэлттэй тэмцэхэд иргэдийн оролцоо чухал гэдгийг ч эх сурвалжууд хэлсэн юм.

УИХ-ын гишүүн, БОХХАА байнгын хорооны дарга Г.Баярсайхан: “Холбогдох хууль, тогтоомжийг зөрчсөн талаар үнэн бодит мэдээллийг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд өгсөн иргэн, зөрчлийг илрүүлж байгаа албан тушаалтанд урамшууллын асуудлыг цаашид бодитой хэрэгжүүлэх шаардлага байгаа” гэсэн юм.

Манай улсын жилд бэлтгэдэг модны хэмжээ ойролцоогоор 1-4 сая шоо метрийн хэмжээнд хэлбэлздэг байна. Харин хууль бусаар мод бэлтгэх хэмжээ 345 мянгаас 2 сая шоо метр байгаа нь яалт ч үгүй модны хулгайтай тэмцэхэд иргэд, ААН-ийн оролцоо зайлшгүй шаардлагатай гэдгийг мэргэжлийн байгууллагуудаас хэлжээ.