Тэрбишдагва.Д ХААГ 2014.06.09 | Сонин: Зууны мэдээ

"Ил тод худалдан авалт"-д 100 гаруй байгууллага оролцлоо

“Ил тод худалдан авалт” нээлттэй өдөрлөгийг өнгөрсөн баасан гаригт зохион байгууллаа.

Засгийн газраас зарласан “Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног”- ийн хүрээнд Худалдан авах ажиллагааны газар /ХААГ/-аас харъяа байгууллагуудтай хамтран “Ил тод худалдан авалт” нээлттэй өдөрлөгийг өнгөрсөн баасан гаригт зохион байгууллаа.

Төв талбайд болсон энэхүү  өдөрлөгөөр төрийн худалдан авах ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлахыг зорьжээ. Энэ үүднээс 2013 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бараа ажил үйлчилгээний тендерт шалгарсан аж ахуй нэгжүүдийн ажлын гүйцэтгэлийг нээлттэй тайлагнасан юм. Мөн банк сургалт, цахим гарын үсэг, цахим худалдан авах ажиллагааны талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх олон үйлчилгээг нэг дороос иргэдэд хүргэсэн нь олон нийтийн талархлыг хүлээв. Нээлттэй өдөрлөгт 100 гаруй бараа нийлүүлэгч, ажил гүйцэтгэгч, зөвлөх үйлчилгээ үзүүлэгч аж ахуй нэгж болон худалдан авах ажиллагааны суурь мэдлэг олгогч мэргэжлийн сургалтын байгууллага оролцлоо.

ХААГ Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг.  Мөн Шадар сайдын асуудал хариуцсан зургаан агентлагийн нэг юм. Тиймээс Шадар сайд Д.Тэрбишдагва өдөрлөгийг нээж үг хэлэхдээ “Шударга, зарчимаар худалдан авах ажиллагааг хийхгүй бол улсын төсөв, хөрөнгийг авлигад авдаг, албан тушаалаас хамааралтай байдал байсан учраас энэ байгууллагыг бий  болгосон. Энэ хооронд

Худалдан авах ажиллагааны газраас нийлүүлж байгаа бараа, бүтээгдэхүүн чанартай байна уу, үгүй юу гэдгийг өнөөдөр төв талбайд дэлгэн үзүүлж байна.

Зарим бараа, бүтээгдэхүүнийг харж байхад өрсөлдөөний дотроос чанартайг нь сонгон нийлүүлж чаддаг нь харагдаж байна. Хэрэв, алдаа дутагдал, засч  сайжруулах зүйлүүд байвал өнөөдрийн нээлттэй өдөрлөгөөс харж бас саналаа хэлэх боломжтой. Нэг талаас бид ийм бараа, бүтээгдэхүүнийг нийлүүлж чадаж байна гээд дэлгэн үзүүлж байгаа бол нөгөө талаас иргэд маань бид үүнээс илүүг нийлүүлж чадна гэсэн саналаа ирүүлж болно. Энэ үүднээс иргэддээ зориулж нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна хэмээн онцолж байлаа. ХААГ-ын дарга 

Д.Энхжаргал: Тендерийг цахимжуулснаар цаг хугацаа зардал хэмнэсэн

Өдөрлөгийн үеэр тендерийг цахимжуулснаар гарч буй үр дүн, өмнөх онтой харьцуулсан үзүүлэлтийг сэтгүүлчид сонирхож байсан юм. Бидний асуултад ХААГ-ын дарга Д.Энхжаргал ингэж хариуллаа.

-ХААГ байгуулагдсан цагаас хойш биет байдлаар үзүүлсэн өдөрлөг хийгээгүй санагдана. Та бүхэн тендерийг цахимжуулахад ямар зорилт тавив, өдөрлөгөөр юу харуулахыг зорив?

ХААГ-ын дарга Д.Энхжаргал

Өдөрлөгт 2013 онд худалдан авах ажиллагаанд оролцож шалгарсан компаниудын төлөөлөл 20 гаруй аж ахуй нэгж оролцож байна. Энд Худалдан авах ажиллагааны газраас тендерт орсон нь ч бий, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар болон алслагдсан дүүргүүдээс тендерт орсон аж ахуй нэгжийн төлөөлөл өөрсдийн комнанийг биет байдлаар нь танилцуулж байна. Их төлөв ажлаа хийж гүйцэтгэсэн компаниуд орж байгаа. Өмнө нь ингэж ил тод нээлттэй тайлагнаж байгаагүй. Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөр дэх худалдан авах ажиллагааг 100 хувь цахим болгох, дээрээс нь иргэдийн оролцоотой худалдан авалтыг иргэдээр шийдүүлдэг болох зорилго дэвшүүлсэн. Түүнийг биелүүлэхийн тулд бид алхмуудыг хийж байна.

-Нийт тендерийн хэдэн хувийг цахимжуулав?

Өнгөрсөн жил бид 22.5 хувийг цахимаар явуулж байсан бол энэ жил 100 хувь цахим худалдан авалтын ажиллагааг явуулж байна.

-Тендерийг цахимжуулсны давуу талыг тодорхойлно уу?

-Цахим худалдан авалтыг явуулснаар иргэд, аж ахуй нэгжүүд хэдэн зуун мянган хайрцаг цаас өгөхөө больсон. Дээрээс нь хаанаас ч хамаагүй ороод мэдээлэл авч чаддаг болсон. Татварын мэдэн, санхүүгийн тайланг цахимаар авдаг болсноор аж ахуй нэгжид хэмнэлттэй, цаг хугацаа хэмнэсэн ажил болсон. Хоног хугацааны хувьд олон улсын жишгээр явуулж байна. Дээр нь тендерийг хэн ямар шалгууртайгаар авав, давуу тал нь юу байв, шалгарсан, шалгараагүй бүх үр дүнг нэгтгэн вэб хуудасдаа тавьж байгаа. Энэ нь тендерийг нээлттэй явуулахыг зорьж байгаагийн нэг илрэл юм.

Өдөрлөгт дүүргүүд, тэр дотроо нийслэлээс алслагдмал Сонгино- хайрхан, Багахангай, Налайх дүүргийн Худалдан авах ажиллагааны албад 2013 оны тайлан, 2014 онд төлөвлөсөн ажлынхаа тайлан мэдээллийг олон нийтэд сурталчлав. Багахангай дүүргийн худалдан авах ажиллагааны алба 2014 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар цэвэр, бохир усны шугам сүлжээ, усан сан насосны станц, цэвэрлэх байгууламжийн өргөтгөл, шинэчлэлтийн ажил, Онцгой байдлын хэлтсийн барилгын ажил төлөвлөжээ. Харин дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар их төлөв замын ажил гүйцэтгэхээр нийт 17 ажил төлөвлөснөө танилцууллаа.

Энэ сарын 6-1 ны байдлаар тус дүүргээс төрөлжсөн архив бий болгох, телевизийн тоног төхөөрөмж нэмэгдүүлэх, зуухны дулаан халаалтын солилцуур, харилцаа холбооны өргөтгөл, орон сууцны нийтийн эзэмшлийн талбай тохижуулах, гэр хорооллын гэрэлтүүлэг зэрэг 100 ажлын тендер  зарлагджээ. Харин Налайх дүүргийн худалдан авах. Албаны хувьд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар нийт 18 төсөл, арга хэмжээ явуулахаар жагсаалт гаргасан байна.

Д.Нямдаваа:Тендер шударга явж байгаад баяртай байна

Өдөрлөгт худалдан авах ажиллагааны газраас зарласан цахим тендерт оролцож, ажлаа амжилттай гүйцэтгэсэн компани, аж ахуй нэгжүүд хүрэлцэн ирсэн нь бусаддаа туршлага судлах боломж олгож байлаа. Тэдний заримтай уулзахад цахим тендер нь юуны өмнө цаг хугацаа, зардал хэмнэсэн шуурхай ажил болсныг онцлон тэмдэглэж байсан юм. Тухайлбал, авто замын зураг төслийн “Ар Си Эс СИ” ХХК- ийн захирал Д.Нямдаваа “Зөвлөх үйлчилгээ, зураг төсөл, авто замын барилгын ажилд бид ХААГ-ын чиглэлээр 2013 онд Баруун-Урт-Бичигт чиглэлийн 277.3 км авто замын инженерийн нарийвчилсан зураг төслийг хийж дуусгасан.

Шинэчлэлийн Засгийн газар мөрийн хөтөлбөр дэвшүүлж худалдан авах ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлсэнд тендерт оролцогчид бид баяртай байгаа. Тендер шударга, ил тод, ялангуяа цааснаас татгалзаж, цаг хэмнэж байгаа учраас бид дэмжиж байна" гэлээ. Өдөрлөгт эмнэлгийн сүүлийн үеийн багаж төхөөрөмж нийлүүлдэг “Монос”, “Баянгол медикал” групп оролцож бүтээгдэхүүнээ танилцуулсан нь хэрэглэгчдийп сонирхлыг татсан юм. “Баянгол медикал” группын менежер И.Баяржаргал “Манай групп 1997 онд байгуулагдсан. Эрүүл мэндийн салбарт 17 жил эмчилгээ, оношилгоо, тоног төхөөрөмж импорт, ханган нийлүүлэх чиглэлээр ажиллаж байна.

Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд нийслэл, орон нутагт 31 салбар нэгжтэйгээр байгуулагдан ажиллаж байгаа юм.

ХААГ-ын цахим тендерт оролцож, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг болон бусад эмнэлэгт сүүлийн үеийн дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж нийлүүлсэн. Цахим тендер шударга болж өрсөлдөж буй компаниудаас чанарыг эрхэмлэж, хамгийн сүүлийн үеийн чанартай дэвшилтэт тоног төхөөрөмжийг нийлүүлэхэд анхаарч байгаа нь сайн хэрэг юм” хэмээн ярьж байна.

ХААГ нь Засгийн газрын 2012 оны зургадугаар тогтоолоор Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд нийслэл, орон нутагт 31 салбар нэгжтэйгээр байгуулагдан ажиллаж байгаа юм.

Нэг жил зургаан сарын хугацаанд ажиллахдаа өнгөрсөн онд 1.6 их наяд төгрөгийн 3140 төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулсан байна. Үүний 1.2их наяд төгрөгийн 338 тосол арга хэмжээг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ХААГ, 286.9 тэрбум төгрөгийн 1771 төсөл арга хэмжээг аймгууд дахь Худалдан авах ажиллагааны албад, 172 тэрбум төгрөгийн 533 тосол арга хэмжээг Нийслэлийн ХААГ, 42 тэрбум төгрөгийн 498 тосол арга хэмжээг дүүргүүдийн худалдан авах ажиллагааны албад тус бүр зохион байгуулжээ. 2014 онд нийт 945.8 тэрбум төгрөгийн 2860 төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулахаас оны эхний таван сарын байдлаар тэрбум төгрөгийн 1279 төсөл арга хэмжээний худалдан авалтыг зохион байгуулаад байгаа юм байна.