Та аль багийг дэмжих вэ?
хөлбөмбөг
2014.06.12

Та аль багийг дэмжих вэ?

Яодбаатар: Английг дэмжинэ, Рүүнид найдлага тавьж байгаа

-Хөлбөмбөгийн ДАШТ-ийн нээлтийг найзуудтайгаа хамт үзнэ гэж ярьсан.

Мөн гол довтлогч Уэйн Рүүнид ч найдаага тавьж байгаа даа.

Гэхдээ бид яг хаана үзэхээ шийдээгүй байна. Олуулаа суугаад том дэлгэцээр үзэх боломжтой газруудыг сонгоно доо. ДАШТ-д оролцож байгаа багуудаас Английн шигшээ багийг дэмжинэ. Энэ жилийн хувьд эдний багт онцлог зүйл арвин байгаа.

Ахмадууд нь болох Фрэнк Лампард, Стивен Жеррард нарын хувьд хамгийн сүүлчийн ДАШТ байж магадгүй учраас илүү сонирхолтой тоглолт үзүүлнэ. Мөн гол довтлогч Уэйн Рүүнид ч найдаага тавьж байгаа даа.

Том тэмцээнийг цэнгэлдэхэд үзэх сайхан. Би Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA)-ны хуралд оролцоод, "Тоуоtа сир” гэж клубүүдийн ДАШТ-ий шувтаргын тоглолтыг Японд 60 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнд үзэж байсан.

Энэ тэмцээнд түрүүлсэн багт ‘Тоуоtа” тухайн жилийнхээ хамгийн сүүлийн загварын машиныг өгдөг юм. Харин Монголын хөлбөмбөгийн холбооноос өгсөн “Бразука” бөмбөгөөр хүүхдүүд, найз нартайгаа тоглож байгаа шүү.

С.Одонтуяа: Германы багийг дэмжиж байна

Энэ удаагийн ДАШТ-д Германы шигшээ багийг дэмжиж байна.

-Уг нь бол хөлбөмбөгийн ДАШТ-ийг сонирхож байна. Гэвч үзэх зав гарахгүй юм шиг байна. Миний хувьд Монголынхоо хүүхдийн багуудьп' дэмжиж, санхүүжүүлдэг. Заримдаа тоглолтуудыг нь үздэг. Энэ удаагийн ДАШТ-д Германы шигшээ багийг дэмжиж байна.

Түрүүлэх байх гэж бодож байна. Харин Монголын хөлбөмбөгийн холбооноос өгсөн бөмбөгөө хүүдээ өгсөн. Бөмбөг өгсөн даруйд манай хүү утасдаад “Ээжээ бөмбөгөө өгөөрэй”  гэсэн.

Манай хүү хөлбөмбөг болон сагсан бөмбөгт сонирхолтой. Тэр ч утгаараа гарын үсэгтэй бөмбөгнүүд цуглуулдаг холбоотой. Миний хүү КВА-гийн супер оддын нэг Дуайт Ховардыг урьсан. Түүний гарын үсэгтэй бөмбөг цуглуулганд нь байдаг.

Д.Батцогт: Аргентинийг дэмжиж байгаа

Ажил ихтэй болохоор зав зай л гарвал дэмжиж байгаа багийнхаа тоглолтыг үзэхийг хичээнэ дээ.

 -Энэ удаагийн ДАШТ-д оролцож байгаа. багуудаас Аргентиний шигшээ багийг дэмжиж байгаа. Тэмцээний нээлтийг гэртээ үзнэ.

Ажил ихтэй болохоор зав зай л гарвал дэмжиж байгаа багийнхаа тоглолтыг үзэхийг хичээнэ дээ.

Харин Монголын хөлбөмбөгийн холбооноос дурсгасан “бразука” бөмбөгийг Ховд аймгийн хөлбөмбөгийн шигшээ багт бэлэглэсэн. Дэлхийд, Ази тивд нэрээ гаргах хөлбөмбөгчин, багийг ирээдүйд гаргахыг ерөөсөн, захисан, даалгасан байгаа. Манай Ховдын шигшээ баг Монголдоо чансаагаараа дээгүүр явж байгаа шүү.

Д.Тэрбишдагва: Германы шигшээ багийг дэмжинэ

Би оюутан байхаасаа л Германы шигшээ багийг хөгжөөн дэмждэг байсан. Тус улсын багийг энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, алтан цомын эзэн болно гэдэгт найдаж байгаа. Германы шигшээ багийг дэмждэг фанатууд, найз нөхдийнхөө хамтаар Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг үзнэ.