Сургалт хариуцсан албан тушаалтны сургалтыг зохион байгуулж байна
Сургалтын үйл явц
2014.09.16

Сургалт хариуцсан албан тушаалтны сургалтыг зохион байгуулж байна

Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын шинэчилсэн дүрэм, журмын хэрэгжилтийг хангуулах, бие бүрэлдэхүүний албаны сургалтын чанар, үр дүнг сайжруулах, алба хаагч бүрийн оролцоог нэмэгдүүлэх, сургалтын үйл ажиллагаанд мэдээллийн технологийг нэвтрүүлэх зорилгоор “Төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагын бие бүрэлдэхүүний сургалт хариуцсан албан тушаалтны сургалт”-ыг 2014 оны 09 дүгээр сарын 15,16-ны өдрүүдэд ОБЕГ-аас зохион байгуулж, нийт 82 албан хаагч хамрагдаж байна.