Дэлхийн банк ХААГ дээр хэрэгжүүлж байгаа төслийнхөө явцтай танилцлаа
Худалдан авах ажиллагааны газрын ил тод байдлыг нэмэгдүүлэх, чадавхийг бэхжүүлэх зорилт бүхий дэд төслийг Дэлхийн банкны "Олон салбарыг дэмжих техник туслалцааны төсөл"-ийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа юм.
Өнөөдөр тус дэд төслийг хэрэгжүүлэгч Дэлхийн банкны төслийн мэргэжилтнүүд ХААГ-т ирж төслийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн үзүүлэлтэй танилцлаа.
Дэд төслийн хэрэгжилтийг танилцуулах уулзалтад худалдан авах ажиллагааны газрын удирдах албан тушаалтнуудаас гадна худалдан авах ажиллагааны газар ажиллаж байгаа зөвлөхүүд оролцож тулгамдаж буй асуудал болон тодорхой хугацаанд гүйцэтгэсэн ажлаа танилцуулж, зөвлөх үйлчилгээний хүрээнд цаашид хийх ажлынхаа талаар илтгэл тавьж санал бодлоо хуваалцлаа.
Дэд төслийг хэрэгжүүлсний үр дүнд худалдан авах ажиллагааны газрын мэргэжилтнүүдийг чадавхи бэхжүүлэх сургалтанд хамруулж, дотоодын зөвлөхүүдийг гэрээлэн ажиллуулж, цахим тендер шалгаруулалт зохион байгуулахад шаардлагатай техник, тоног төхөөрөмжтөй болсон зэрэг худалдан авах ажиллагааны газрын үйл ажиллагаанд тодорхой дэмжлэг болох олон ажил хийгдсэн байна.