МЗХ-ны Ерөнхийлөгч Аюушийн Мөнхбат
2014.03.21
Залуучууд хөгжлийн төлөө хамтарч ажиллана
“Дэлхийн зөн” ОУБ 2013-2017 онд хэрэгжүүлэх 5 жилийн стратеги төлөвлөгөөндөө өсвөр, залуу үеийг чадваржуулах зорилт дэвшүүлжээ.
Энэ зорилтынхоо хүрээнд 17-19-ны өдрүүдэд 21 аймаг 9 дүүргийн төлөөлөл 230 гаруй залуу хамруулсан, “Хөгжлийн төлөөх залуусын оролцоо” сэдэвт чуулга уулзалт зохион байгуулжээ.
Энэхүү уулзалтад МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат урилгаар оролцож, “Хөгжлийн төлөөх залуусын оролцоо” сэдвээр илтгэл тавьсан юм. Чуулга уулзалтын зорилго нь залууст зориулсан бодлого боловсруулах, санал санаачилга бий болгох, хөгжлийн төлөөх залуучуусын санаачилгыг дэмжин, тогтвортой үйл ажиллагаа явуулах, залуучуудын мэдлэг, туршлагад үндэслэн, тэдэнд тулгардаг бодит асуудал болон амжилтуудыг тодорхойлох юм.