МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар
2014.10.24

Х.Амгаланбаатар: Хувийн хэвшлийн салбарынхны орлого нэмэгдэхэд том хөшүүрэг болно

Нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийн хүрээнд ирэх онд цалингийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлээд 380 мянгад хүргэх тооцоололтой байна.

Улсын хэмжээнд хөдөлмөр эрхэлж буй 1.1 сая хүн бий. Үүнээс 200 гаруй мянган хүн нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг байна.

МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлснээр хувийн хэвшлийн салбарт ажиллаж буй хүмүүсийн орлого нэмэгдэхэд том хөшүүрэг болж байгаа. Гадаадын хөрөнгө оруулагчид манайд үйл ажиллагаа явуулж эхлэхдээ ажилчдаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг баримжаалж цалинжуулдаг ”гэлээ.

               - Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү