Өнөөдрийн УИХ-ын Хуралдаанд нийт 44 гишүүн оролцсоноос УИХ-ын гишүүн Х.Баттулга, Г.Уянга нар дэмжлэг үзүүлсэнгүй.
2014.11.21

Монгол Улсын Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэг томилогдлоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцээд гишүүдийн 95.5 хувь нь дэмжин баталлаа. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхий сайдад Улсын Их Хурлын гишүүн Ч.Сайханбилэгийг томилуулах тухай асуудлыг, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Бакей нар тус тус чуулганы хуралдаанд танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхий сайдад Улсын Их Хурлын гишүүн Ч.Сайханбилэгийг томилуулах тухай асуудлыг танилцуулав

Монгол Улсын Ерөнхий сайдаар Чимэдийн Сайханбилэгийг томилуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хуралдаанд оролцсон 10 гишүүн 100 хувийн саналаар дэмжсэн.

Өнөөдрийн УИХ-ын  Хуралдаанд нийт 44 гишүүн оролцсоноос УИХ-ын гишүүн Х.Баттулга, Г.Уянга нар дэмжлэг үзүүлсэнгүй.

Мөн Ерөнхий сайдыг хэлэлцсэн чуулганы хуралд МАН-ын бүлгийн 26 гишүүн оролцсонгүй.

Ингэснээр Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэг ажиллах боллоо. Тэрээр өмнөх Засгийн газрын танхимд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байв.