УИХ-ын гишүүн Р.Бурмаа
2014.11.18
Р.Бурмаа гишүүн ууртай байна
УИХ-ын гишүүн Р.Бурмааг Р.Амаржаргал гишүүнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлээгүйд хамгийн ихээр бухимдаж байна.
Тэрбээр Н.Алтан- хуягийн Засгийн газрыг унагахад эхнээс нь дуустал нь оролцсон бөгөөд нэмэгдэхүүний байршлыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэдгийг мэдэж байгаа нь ойлгомжтой. Тиймээс Ч.Сайханбилэг гишүүнийг дэмжээгүй.
Намаасаа хөөгдөх дээрээ тулан байж огцруулсан Засгийн газар нь ийнхүү хэвээрээ үлдэхээр болсон нь үнэхээр ч түүний дургүйг хүргэхээс яах вэ.
Хэдийгээр УИХ-ын дарга З.Энхболдын хүн гэгддэг ч тэрбээр өөрийн зорьсондоо анхнаасаа тууштай байгаа нь авууштай. УИХ-ын хурлын чуулганы хуралдаан дээр ч энэ бүхнээ илэрхийлнэ гэдэгт нь итгэлтэй байна.